Т.Энхтөр ДАШТ-ий эхний тулаандаа ялалт байгууллаа
Узбекистаны нийслэл Ташкент хотод эхэлсэн боксын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр Монголын гурван ширэн бээлийт рингэнд гарлаа. Үүнээс -60 кг жинд Тэгшжаргалын Энхтөр Палестины Анас Слейман Рихабыг 5-0 харьцаагаар хожлоо. Тэрээр дараагийн шатанд Доминиканы Алекси Мигел Де Ла Круз Баезтай маргааш тулалдана.
ДАШТ-ийг Монголын 10 тамирчин зорьсон бөгөөд өнөөдөр -63.5 кг жинд Баатарсүхийн Чинзориг эхний шатанд Австралийн тамирчинтай өнөөдөр 21:00 цагт хүч үзнэ хэмээн Монголын боксын холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл