Брянск мужид төмөр зам дээр тэсрэх төхөөрөмж дэлбэрч, зүтгүүр болон ачааны 20 вагон замаасаа гарчээ

Aдмин / Гадаад мэдээ

Оросын хил орчмын Брянск мужид мягмар гарагийн орой төмөр зам дээр тэсрэх төхөөрөмж дэлбэрч, зүтгүүр болон ачааны 20 вагон замаасаа гарчээ.

Ослын үеэр гэмтэж, бэртсэн хүн байхгүй гэж хэвлэлүүдэд мэдээлж байна.

Энэ бол сүүлийн хоёр өдрийн дотор Брянск мужийн төмөр зам дээр гарсан хоёр дахь дэлбэрэлт юм байна. Үүнээс өмнө тавдугаар сарын 1-нд яг ийм шалтгаанаар зүтгүүр болон 7-8 вагон замаасаа гарсан байна. Мужийн захирагч Александр Богомазын хэлснээр Брянскаас зүүн тийш Снежетьская-Белые Берега гэсэн өртөөний зам дээр ямар төрлийнх нь тогтоогдоогүй тэсрэх төхөөрөмж дэлбэрсэн. Яг энэ үеэр тус замаар 70 вагонтой ачааны вагон явж байснаас 20 нь зүтгүүртэйгээ хамт замаас гарсан гэсэн байна.

Вагон замаас гарсны дараа гал гараагүй байна. Замаас гарсан вагонуудыг салгаж, үлдсэн хэсэг нь хөдөлгөөнөө цааш нь үргэлжлүүлжээ. Мөн энэ хэсгийн замыг түр хаасан байна.

Зарим хэвлэлд энэ ачааны вагонуудад хүхэр, хужир, пропан, шохой зэрэг химийн аюултай бодис тээвэрлэж явсан гэсэн байна. Вагонуудын зарим нь ачаатай, зарим нь хоосон байсан гэж мэдээлжээ. Онцгой байдлын яамны ажилтнууд замаас гарсан вагонуудыг болон асгарсан ачааг хөргөсөн байна.

Үүнтэй адил үйл явдал Брянск мужид яг нэг хоногийн өмнө гарсан. Тавдугаар сарын 1-ний өглөө Брянск- Унеча хэсгийн 136 дахь километрийн зам дээр дэлбэрэлт болсны улмаас зүтгүүр болон 7-8 вагон замаасаа гарч, гал гарсан байна. Галыг хоёр цагийн дараа бүрэн унтраажээ.

Беларусийн тээвэр, харилцаа холбооны яам энэ ачааны галт тэргийг Беларусийн төмөр зам дээр бүрдүүлсэн, 78 вагонтой байсан гэж мэдээлсэн байна. Тавдугаар сарын 1, 2-нд төмөр зам дээр гарсан дэлбэрэлтүүдийг нэг бүлгийн хорлон сүйтгэгчид үйлдсэн байж болзошгүй гэж зарим хэвлэлд тэмдэглэж байна. Хоёр дэлбэрэлт ердөө л 111 км-ийн зайтай газарт гарсан байна.


Сэтгэгдэл

MARSHIL.D,ERDENEBAT, [103.229.123.98] 2023-05-03 16:23:24

OROCIN,ALX,XADUURTAI,TABAN,XUSHUU,MALGAIN,TEMDEGIG,1,DYGEER,DAINI,YED,ANGEL.ULSIN,1,ELIBEZITA,FRANZIN,ARMID,DURSGAAD,UDALGYI,OROSIN,ARMID,ULAAN,ONGTEI,TABAN,XUSHUU,OGJ,ERX,JOLOOGOO.OLJ,AB,GEJ,TUSHAASAN,BAIDAG,BAINA,FRANZIN,ARMI,1905,NOGOON,ONGTEI,ALX,XADUURTAI,TABAN,XUSHUU,TEMDEG,MORDOS,DEER,NOGOON,TABAN,XUSHUU.TEMDEGIG,1945,ON,XYRTELZYYGEED,1966,OND,2,SARIN,11,ND,ALBAN,ESOOR,ANGEL.ULSAD,BUNXAN,GEININ,ORDOND,BUZAAJ,OGSON.BAINA,ANGEL.ULS,NOGOON,TABAN,XUSHUUG.1905.OND,ABSTER,ULSIN,XAANAAS,XYLEEJ,ABAAD,1911,1945,XYRTEL,ZYYGEED,1966,2,SARIN,11,ND,XYLEELGEJ,OGSON,BAINA,MONGOL.ULS,1905,OND,XYLEEJ,ABAAD,1921,1945,ON,XYRTEL.ZYYGEED,1966,ONI,2,SARIN,11,ND,ANGEL.ULSAD,XYLEELGEJ,OGOOD,1969.OND,BNMAU,TOGTOOLOOR,SOEMBO.YSEGTEI,SHINE,TABAN,XUSHUU,ZYYDEG,BOLSON,BAINA,TTG,TYYXIN,ARXBIN,MEDEENEES,


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.