АНУ Украинд 300 сая ам.долларын зэвсэг илгээнэ
АНУ Украинд 300 сая ам.долларын шинэ багц цэргийн тусламж илгээж байгаа бөгөөд албан ёсны мэдэгдлийг лхагва гарагт хийх төлөвтэй байна гэж тус улсын холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ. Энэ удаагийн тусламжийн багцад их бууны сум, гаубиц, “HIMARS” тийрэлтэт системийн пуужин, миномёт, танк эсэргүүцэгч зэвсэг багтах юм байна. Мөн нисэх онгоцноос харвадаг “Hydra-70” пуужингуудыг АНУ анх удаагаа илгээх гэж байгаа бөгөөд үүнийг Украины хуурай замын цэргүүдийн давшилтад агаараас дэмжлэг үзүүлэхэд ашиглах боломжтой байна.
Орос Украин руу 2022 оны хоёрдугаар сард довтолсноос хойш АНУ-аас Украинд үзүүлж буй 37 дахь багц тусламж энэ болох юм. Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников саяхан хаврын сөрөх довтолгооны талаар мэдэгдэхдээ, “Бүх зүйл бэлэн, бэлтгэл дуусах шатандаа орсон” гэжээ.
Сэтгэгдэл
Зочин [124.158.77.41] 2023-05-04 09:41:37
болиосой,дайныг дэмжээд байгаа энэ улсууд
зочин [202.9.47.14] 2023-05-03 19:08:44
слава украин
Zochin [66.181.161.241] 2023-05-05 16:10:50
Hogiin hoholuud
Зочин [103.229.123.221] 2023-05-03 17:03:20
өмхий янкууд ингээд л байлдуулаад байгаа юм даа.сөнөөсэй