Амны салиа нь арилаагүй нялхаст харь хэл хүчээр зааж болохгүй

Aдмин / Боловсрол

Боловсролын ерөнхий хуульд шуурхайлан өөрчлөлт оруулж улсын, хувийн ЕБС-иудад ялгаагүй нэгдүгээр ангиасаа эхлэн англи хэлийг үзэх “Англи хэлийг Монгол Улсын боловсролын анхдагч гадаад хэл” хэмээн хуульчлахаар болсон байна. Гэвч төрөлх хэлээ бүрэн эзэмшиж амжаагүй хүүхдүүдэд Англи хэлийг хуульчлан сургах нь хүүхдийн хэлний дархлаа алдагдах аюултайг түмэн олон ярьж байгаа ч төрийн түшмэд, сайд нь “дэлхийн хөгжил, боловсролтой хөл нийлүүлэх учраас Англи хэлний хүртээмжийг нэмэгдүүлнэ...” гэх.

Үнэндээ оюуны бүтээлд хэлний ялгаа бэрхшээл болдоггүйг дэлхийн олон суутнуудын үлдээсэн өвөөс харж болно.

МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, гавьяат багш доктор, профессор Ц.Өнөрбаян 2020 оны 8 сард хэвлэлд өгсөн ярилцлагатаа “харь хэлний дархлаа ихсэх тусам эх хэлний мөхөлд ойртуулдаг.

Хүн ба хэл судлаачдын тэмдэглэснээс үзвэл XX дугаар зууны эхэнд 6000 гаруй хэл байсан бол энэ зууны эхээр 3000 орчим амьд хэл үлджээ Үүнээс үзэхэд өнгөрсөн зуунд маш олон хэл мөхөж үгүй болж. 2100 он гэхэд 2500 орчим хэл үлдэнэ гэсэн тооцоо бий... Аль нэг үндэстний хэлний дархлаа нь хэл дээр тулгуурласан сэтгэлгээгээр тогтворждог. Хэрэв монгол хүүхдүүд багаасаа харь хэлээр ярьж, бичээд эхэлбэл монгол ч биш гадаад ч биш саармаг сэтгэлгээтэй болж торнино. Монголчууд цөөхүүлээ. Тиймээс монгол хүүхдүүд монгол хэл мэддэг байх хэрэгтэй. Хүн ам хэчнээн өссөн ч эх хэлээрээ ярьж, бичиж, сэтгэл чаддаг хүн цөөрчихвөл монгол үндэсний дархлаа алдагдах эрсдэл бий болно. Хүүхдэд харь хэлийг 11-12 насанд нь заах нь зүйтэй гэж судлаачид үздэг. Манай улсад буй олон улсын хөтөлбөртэй зарим сургууль 1-3 дугаар ангид нь гадаад хэл зааж эхэлдэг. Гадаад хэлний сургалт явуулдаг цэцэрлэг ч бий. Харин улсын сургуульд тавдугаар ангиас нь англи хэлний хичээл ордог. Харь хэлийг эрт үзсэн нь хожоод, хожуу үзэж байгаа нь хохирох зүйл огт байхгүй.” Гэжээ.

Бодлого бус хөөрөлд автаж популист хандлагаар дөрөөлөн хэлний дархлааг алдагдуулах харь сэтгэл өвөрлөж байна уу гэж шууд дүгнэж болмоор “Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулан бүх ЕБС-д Англи хэлийг 1-р ангиас заадаг болгох нь Монгол сэтгэлгээнээс хүүхдийг холдуулах аюултай санууштай. Англи хэл сайн сурлаа гээд дэлхийн чиг хандлагатай дөрөө нийлүүлэх ч үндэсний ухамсар сэтгэхүй, соёл ухамсар бүдгэрэх магадлал улам ихэснэ.

Хууль бус хууль

Хууль бол Үндэстэн оршихуйн, сайн сайхан амьдралын баталгаа болдог. Ард түмэн төрөөс гарч байгаа хуулийг ойлгож хүлээж аваад хэрэгжүүлэх процесс явагдаж байвал тэр эрүүл тогтолцоо мөн. Гэтэл сүүлийн үед хаанаас явуулгатай мэдэгдэхгүй энэ мэт хуулийн төслүүд сиймхий бүрээр гулсан орж ирсээр удлаа. Бэлчээрийн менежмэнтийн тухай хууль нэрээр малчдыг төр захиргаатай нь заргалдуулж, мал маллах хүнгүй болгох хууль хэлэлцэгдээд дэмжигдээгүй. Гэтэл хэт явцуу агуулгыг батлах мэт балчир хүүхдүүдэд Англи хэл нэгдүгээр ангиас нь заахаар хуульчлах нь хууль гэхэд хэцүү шахамдуулалт болох.

“Хавч хажуу тийшээ явдаг мөртлөө үр хүүхдээ урагшаа яв гэж шахамдуулдаг” гэж мэргэн үг бий. Бид өөрсдөө Монгол хэлээ булингтартуулж, Өвөр Монголчууд эх хэлээрээ бичих эрхээ хасуулж байхад Монголд нялхастаа Англи хэл анхнаас нь заахаар хуульчлах нь ёс бус ёр мөн.

Хүүхэд бол нэг гэр бүлээс нэгэн үндэстний хамгийн том үнэт зүйл мөн. Үр хүүхдээ өөрийн үндэстнээ үгүйсгэж харь сэтгэлгээг шүтдэг болгох нь чухам хэний санаа байх вэ. Монгол хэлээрээ ярьж бичиж, сэтгэх эрх чөлөө рүү үр хүүхдээ хүчирхийлдэг УИХ-ын гишүүн тэргүүлэн хуулиар далайлгаж халдах гэж байгаа бол хууль бус хуулийг ард түмэн өршөөхгүй.


Сэтгэгдэл

MARSHIL.D,ERDENEBAT, [150.129.140.118] 2023-05-07 22:14:20

ENJOUKIN,JITIE,MOE,MN,KOM,YZ,JIJIGJIN,SODJIMEG,ZURAAJ,D,ERDENEBATIN,DYY,MONXTOR,C,JULUUNBAATAR,ZURAAJ,N,SHURKA,JYJIGJIN,BAIJEE,24,ZEZERLEGIN,SHAR,ENXTAIBAN,1966,ON.

Зочин [103.57.93.251] 2023-05-05 21:09:23

Ц.Өнөрбаян гавьяат төдийгүй АРДЫН багш хүн шүү

Зочин [103.229.123.104] 2023-05-05 13:47:39

ali ch ugui bolno biz

зочин [43.228.129.139] 2023-05-05 09:19:25

ман, уих, зг өөрсдөдөө ашигтай нэг томоохон юм хийх гээд л олны анхаарлыг өөр тийш нь хандуулах ажил хийгээд бнаа да....

Зочин [103.212.117.84] 2023-05-05 08:11:15

Хуц аа Хар багаас нь 20 30 үг цээжлүүлж, 2-3 дуу дуулуулж зүгшрүүлдэг юм. Худгийн бах шиг бархиралдах юм УИХ гишүүдийн хүүхдүүд, ач зээ нар 98% нэгдүгээр ангиасаа англи хэл бүрэн үздэг сургуульд төлбөртэй суралцдаг. Бүх хичээл монголоор орж, монгол орчинд амьдаоч байхад эх хэл хохирно гэж сэвсэлж байх

Зочин [103.212.117.122] 2023-05-05 00:40:16

Ионгол хэлд зүгширсэний дараа англи хэлээ үзэх нь дээр

зочин [192.82.85.54] 2023-05-05 00:05:13

Социализмын үед орос сургууль төгсөгчид одоо ч монгол хэлээ мэдэхгүй, монголоор зөв ярьж, бичиж чаддаггүй биз дээ? Үүний нэгэн адил харахад монгол мөртлөө гадаад сэтгэхүйтэй хүмүүсийг бэлтгэх байх даа, яана аа? Эх хэлээ маш сайн сурсны дараа 5-р ангиас нь гадаад хэлийг заах ёстой байх даа?

Зочин [202.9.40.0] 2023-05-04 23:39:37

Эх хэлээ сайн зааж чадахгүй хүмүүс англи хэл сайн зааж чадах уу номон дээр байгаа үгээ ч ойлгохгүй байна хүүхэдүүд дандаа энэ юү гэсэн үг вэ гэж асуудаг багш нар нь зааж мэддэггүй шүү дээ

Зочин [202.126.89.13] 2023-05-04 20:56:34

Zaasan zaagaagui suraad hoorondoo yariad bna hooe. Hereglee orchin togloom iim bgaa yum. Bidnii urd hereglee bhgui oros heliig 7 jil nudeed nudeed suraagui. Oros surguuliud ni yahav udur tutam heregleed bolood bhgui yu. Surjigneh hereggui. Zaana geel zaalgahgui geel mayaglaldaad bh yum. Zaaj bagsh harin hureltsehgui bh shuu. hazgai murui heltei yumnuud huuhded hel zaagaad lai l bolno doo gej bodoj bna

Зочин [124.158.66.61] 2023-05-04 14:19:23

Юу гээд хуцаад байгаа шаар вэ? Багаасаа 1-2 гадаад хэл сураад авбал маш хэрэгтэй. Хүүхдийн оюун ухааны хөгжилд ч маш тустай байдаг. Судалгаа шинжилгээ хийчихээд ингэж хуцаарай.

Зочин [202.126.88.169] 2023-05-04 12:03:05

Энэ сайд юугаа солиороод бнаа,эхлээд монгол хэлээ сайн сурах хэрэгтэй,дараа нь гадаад хэл сургана.Хүүхдүүд ч хэт ачаалалд орно.Монгол хэлээ сурчвал гадаад хэл сурахд хялбаршдээ

Зочин [202.126.88.169] 2023-05-04 12:05:46

Энэ сайд бишээ,олимпиадыг эсэргүүцнэ,математик физик химиин олимпиад хэрэггүй гэнээ кккк,дэлхии ниитээрээ олимпиад хиидэг юмшдээ,өөриинх нь хүүхэд 0 иин ногоог тэг болохоороо олимпиадын эрх авч чаддаггүй байхлдаа

иргэн [202.21.126.195] 2023-05-04 11:16:22

Юу 1 дүгээр ангиас англи орох.Монгол хэлээр зөв ярьж бичиж уншиж чадахгүй байгаа хүүхдүүдэд англи хэлийг сурах бас дарамт ирнэ.Энэ БШУЯ чинь яасан толгой нь эргэсэн хүмүүсээр дүүрчихсэн юм бэ.Сургалт үнэхээр муу байна.Багш нар нь хүүхдүүдээ сургах гэсэн сэтгэл алга харинч дарамттай байлгаж их даалгаьар өгч сайн унших арга зааж өгөхгүй муу гэдгээр цоллох юм улираана гэж хэлэх юм.

MARSHIL.D,ERDENEBAT, [64.119.20.133] 2023-05-04 10:20:18

MARSHIL.DYGERIN,ERDENEBATIN,BORTEYJINGIN,DYY,BORTE,DEERX,FOTOMZURAG,DEER,UUGANZEZGIN,BORTE,

Zochin [66.181.160.35] 2023-05-04 10:10:58

Ene bol Mongoliig sonooh gesen libraluudiin bodlogo uls oroniig avch yavdag tsoohon humuusiig buteehiin tuld undesteniig horloj bolohgui ene delhiid amidardag 10 saya Mongolchuudaas tusgaar ulsad 3.4 saya amidardag hervee manaih ingej tenegteed baival ene glabol eyed setehuin oorchlogdson irged amarhan mohono busad ulsiin turshlagiig harahad ooriin ulamlaliig tultal hogjuulj delhiin devshilt zuilsiig zohistoi tuvshind shingeej hogjood bolj baina Mongolchuud 12 nas hurtel hariin soyoliig zaadaggui ulamjlaltai

Mgl [178.115.53.68] 2023-05-04 11:42:23

Bitgii tiulshiraad balairaad bai! Ta nar shig yumnuud Mongoliin hugjuld sadaa bolood baina! Yun sunuh muhuh! 12 nastai huuhdiin surah tolgoi uur za yu!

зочин [103.10.23.159] 2023-05-04 10:04:24

Хүүхдүүд бага байх тусмаа хэлийг амархан сурдаг үзэж харж байгаа зүйл нь ихэнх нь англи байна ш дээ

Mgl [178.115.53.68] 2023-05-04 11:40:11

Yag zuw! 1 r angias baga bagaar orj baij huuhduud dassannzohizonsdee! Tednii surah n bagadaa mash hurdan bas huleej awah n sain baidag. 2 heleer yarij surch baigaa huuhdiin tolgoi mash uuruur ajilj oilgodog. Busad orniig har ta nar! Bitgii balairaad elii yum yariad baigaach!

Зочин [203.98.76.4] 2023-05-04 09:55:27

Дэлхийн хаана ч амны салиа нь арилаагүй хүүхдүүдэд гадаад хэл заадаг. Гадаад хэл хүнд мэдлэг олгодог болохоос харнхуй бүдүүлэг болгодоггүй. Соц үед бүгд нийтээрээ Орос хэл сурсан. Тэгээд бид бүгдээрээ Орос болсон уу?

Зочин [202.55.183.178] 2023-05-04 16:47:59

Дэлхийн хаана ч гадаад хэл сурдаг. Гэхдээ 1-р ангиас биш!!! Эхлээд эх хэлээ сайн сурдаг, эх хэлээрээ сэтгэдэг болдог. Дараа нь гадаад хэл сурдаг. Соц үед орос хэлийг 5-6-р ангиас заадаг байсан. бүгдээрээ орос хэлтэй болоогүй!!! Гадаад хэл хүнд шууд мэдлэг олгодоггүй!!! Зөвхөн мэдлэг олж авахад туслах хэрэгсэл болдог!!! Эцэст нь чамд хэлэхэд хэл бол боловсрол биш!!! Боловсрол олох хэрэглүүрүүдийн нэг!!!

Zochin [66.181.160.35] 2023-05-04 10:19:52

Yag tanii helsen zamaar yavsan undesten odoo yamar hun bolson baina Mongolch bish orosch bish hervee1r angias angli hel zaaval delhiin irgen bolj hel soyol ulsiin hil ach holbogdolgui bolj ayatai saihan amidsrch baival henteich negdehed belen irged tolovshine


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.