Түрүүлээд гадаад хэл эзэмшсэн хүүхдүүд гүнзгийрүүлэн судлах боломжоор хомс хүүхдүүдтэй харьцуулагдах боломжгүй
Нийгмийн сүлжээнд хүүхэд бүрд бага ангиас нь Англи хэл заахаар зүйл заалт оруулахаар төлөвлөгдөөд буй Боловсролын ерөнхий хуулийн төслийн талаар өрнөх сэтгэгдлүүдээс ажиглавал “Англи хэл заах нь буруу, дэлхийн боловсролын чиг хандлагаас ухрах...” гэх мэтийн буруу зөрүү үг, өгүүлбэр нэг ч алга. Гагцхүү Монгол хүүхдийн нас сэтгэхүйд хар багаас нь гадаад хэлний өгөгдөл суулгаж эх хэлний дархлаа алдагдах вий гэсэн зовнил байна.
Хүүхдийг 6 настай сургуульд оруулдаг бодлого алдаатай нь эрс тэрс уур амьсгалтай, ахуйн онцлогтой Монгол улсад гэр бүл, хүн ам зүйн олон асуудал, саад бэрхшээл бий болсноос харагдана.
Хүүхдэд хэдэн наснаас нь эхлэн ямар боловсролыг хэдий хугацаанд яаж эзэмшүүлэх вэ гэдэг дээр цоо шинэ бодлогын өөрчлөлт хийх шаардлага аль хэдийн урган гарсаар уджээ. Бага ангийн сурагчид эх хэлээрээ нас сэтгэхүйн онцлогтоо тохирсон цөөхөн чанартай хичээл, ахлах ангийнхан ирээдүйн мэргэжлээрээ цаашид суралцахад дөхөм болох үүднээс сонирхсон салбарынхаа хичээлийг давуулан судалж нарийсгадаг систем хэрэгтэй. Жишээ нь гадаад хэлний мэргэжлээр цаашид суралцан мэргэжил эзэмших сонирхолтой хүүхдүүд дунд ахлах ангиасаа энэ чиглэлээрээ мэргэшээд явдаг бодлогын шинжтэй өөрчлөлт шаардагдаж байгаа. Мэдээллийн асар хурдацтай эрин зуунд мэдлэгийг өөртөө шингээх, түүнээ амьдрал ахуй, боловсролдоо хэрэглэж чаддаг арга барил сүүлийн үед чухал болжээ.
Хаа байгаа өндөр хөгжилтэй орны бодлого хөтөлбөрийг шууд хуулбарлаад алддаг тохиолдол бидэнд харамсалтай нь их. 6 настай хүүхдэд шинжлэх ухааны мэдлэг олгох асуудал бэрхшээлтэй. Тиймээс хамгийн түрүүнд наад зах нь Монголдоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг мэддэг, хэрэглэдэг дадалд сургах нь зөв болов уу. Ийм суурийг тавьж чадвал хүүхэд цаашдынхаа мэргэжил сонголтод няхуур, төлөвлөлттэй хандана.
Монгол хүнд тохирох боловсролын тогтолцоо зайлшгүй ба одоогийнх хоцрогдмол, нийгмийн талцуулам олон асуудал араасаа дагуулдаг. Түрүүлээд гадаад хэл эзэмшсэн хүүхдүүд гадаад хэлийг гүнзгийрүүлэн судлах боломжоор хомс хүүхдүүдтэй харьцуулагдах боломжгүй. Өөрөөр хэлвэл нийгмийн тэгш бус байдал талуудын боловсролын зах зээлд өрсөлдөх чадварыг үгүй хийж байна. Гадаад хэл төгс мэддэг мөртөө Монгол сэтгэлгээгүй, эх хэлээрээ ярьж бичихдээ маруухан боловсрол ч өрөөсгөл. Эх хэл бичиг соёлоос Монгол төлөвшлөө юун түрүүн олохын зэрэгцээ хэрэгцээгүй олон хичээл үзэх бус нас сэтгэхүйд нь тохирох цөөхөн чанартай судлагдахууныг сонирхолтой хүртээмжтэй заах арга барилаар хүүхдэд эзэмшүүлбэл боловсролын тогтолцооны зөв суурь тавигдана гэдэг. Өнгөрсөн хугацааны гол алдаа бол үе болгонд өөр хөтөлбөр шахаж Монгол хүүхдүүдийг туршилтын туулай болгон боловсролын систем доголдох хэмжээнд хүргэсэн.
Бидэнд боловсрол, эх оронч сэтгэлгээ ус агаар мэт хэрэгтэй. Эх оронч сэтгэлгээтэй, хөгжил дэвшлийг ойлгож ухамсарладаг шинэ үеийг бэлтгэхийн тулд хожимдолгүй л системтэй өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх, бидний гол үнэт баялаг болох уламжлалт нүүдэлчин ахуй соёлын онцлогоос авхуулаад Монгол хүн гэж хэн бэ? Хэн байсан бэ? Хэн байх вэ? Гэх мэтчилэн маш энгийн асуудлуудын хүрээнд боловсролын тогтолцооны өөрчлөлтийг түргэсгэх, наад зах нь эх орноороо бахархах, хайрлах, хамгаалах үзлийг хүүхдүүдэд төлөвшүүлэх, таниулахаас эхэлмээр.
Сэтгэгдэл
Зочин [77.119.160.98] 2023-05-08 00:30:45
Ene avgaig zailuulah zorigtoi songogchid baihgui yu?
Өндөр настан... [202.21.107.15] 2023-05-07 15:41:06
Англи хэл багаас нь сурах нь зөв..Тэгэхгүй бол Хүрэлсүх шиг..ОРОС хэл ч үгүй...АНГЛИ хэл ч Үгүй хүмүүс юу ярьж байгааг нь мэдэхгүй ...ЁСЛООД л явах болно...Намбарын Энхбаяр шиг боловсролтой болоход АНГЛИ ..ОРОС...Хятад хэл маш чухал.....Өөрсдийнхөө хүүхдийг Төрийн сангийн мөнгөөр гадаадад сургаад МОНГОЛ ИРГЭДИЙН хүүхдийг яаагад Гадаад хэл сургахгүй байна аа. Занданшатар хүүхдийнхээ...мөнгө төлсөн үү...
Зочин [103.229.123.104] 2023-05-05 13:46:04
bidnii oros hel jej uzdeg b.san shig l ym bolno biz de
Зочин [103.212.117.84] 2023-05-05 08:19:15
Ундрам шиг боловсролгүй вагай нар хорсоод л…
Зочин [64.119.16.20] 2023-05-05 07:21:15
Баахан хорсогч нар боож үхэхнээ энэ доогуур Ундрам яг та нар шиг хогийн залуугаас салж байгаа та нарт Ундрам шиг хүүхнийг хажуудаа байлгах хувь заяа огт байхгүй
зочин [192.82.85.54] 2023-05-04 23:58:04
Хүүхдээ зоддог, архичин согтуу, тэнэг авгай юу?
Зочин [192.82.91.132] 2023-05-04 21:39:20
Энэ авгай өөрийнхөө гэр бүл үр хүүхдэд санаа тавьсан нь дээр балай авгай
Зочин [192.82.84.97] 2023-05-04 20:10:28
Харьцуулагдана гэж яриад байхдаа яахав дээ, бас их сургуулийн багш гээд байгаа. Идэвхгүй үйлийг монгол хэлэнд ингэж хэрэглэхгүй гэж ойлгохгүй, гадаад хэл их сайн мэддэг бололтой
bolomj [66.181.161.15] 2023-05-04 16:31:40
tiomee tegeed ta nariin huuhduud l bolomjiig edeldeg
Зочин [202.131.245.210] 2023-05-04 14:46:29
Англи хэл чухал Дэлхийтэй зэрэгцэж өрсөлдөж амьдарья гэвэл Англт хэлийг өөрийн хэл шиг сурах хэрэгтэй Гэхдээ ёс суртахуун бүүр их чухал шүү Тэгэхгүй бол гэртээ нөхрийнхөө хажууд ну аагаа дагуулж ирээд завхайраад байж болохгүй шүү
Зочин [66.181.177.87] 2023-05-04 13:51:22
Yooo ulaan ork
Зочин [66.181.161.170] 2023-05-04 10:45:56
За тэр Монгол хүн хэн байсан хэн байх, эх орон морон ч яахав ээ. Үзэл суртлын л үеэ өнгөрөөсөн асуудал шүү дээ. Тэрний оронд ёс суртахуунтай багаас нь танилцуулмаар байна. Тэгэхгүй бол энэ гишүүн шиг завхай зайдан явдалтай хүмүүс төр удирдах байтугай бүр нийгмийг эзлэхдээ тулах нь. Удахгүй энэ авгай эмэгтэйчүүдийн эрх ашгийн үүднээс гэр бүлийн сексийн харилцаанд хувьсгал хийнэ шүү. Хараад байгаарай. Хулгайч хүн хулгайг үзэн яддаггүй. Харин өөртөө хань хайдаг. Завхай хүн завхайрлыг эсэргүүцдэггүй. Бас л хань нөхөд нь олшроосой гэж боддог.
MARSHIL.D,ERDENEBAT, [64.119.20.133] 2023-05-04 10:13:49
TUG,MN,KOM,YZEREI,XABARIN,TARIALAN,2023,MN,KOM,DUDS,SURGUULIN,TOGSOGJID,XOGJIM,BYJIG,TOGSOGJID,