ОХУ: Украин В.Путиний аминд хүрэхийг завдсан

Aдмин / Гадаад мэдээ

Нисгэгчгүй онгоц ашиглан Кремль рүү шөнийн цагаар дайрч, Ерөнхийлөгч Владимир Путиний амь насанд халдахыг завдсан гэж ОХУ лхагва гарагт Украиныг буруутгажээ. Энэ нь дайн эхэлснээс хойших 14 сар гаруйн хугацаанд Киевийг хамгийн ноцтойгоор буруутгасан тохиолдол болж байна.

Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Финландын нийслэл Хельсинки хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр, “Бид Путин, Москва руу дайрдаггүй, бид өөрсдийнхөө нутаг дэвсгэрт тулалддаг” хэмээн дээрх мэдээллийг няцаажээ.

Мөн В.Зеленскийн туслах хэлэхдээ, энэ хэрэг Москва томоохон “террорист өдөөн хатгалгад” бэлтгэж байгааг илэрхийлж байна гэсэн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений хувьд, Вашингтон уг халдлагыг баталгаажуулаагүй байгааг мэдэгдээд, Оросын мэдэгдлийг “шүүлтүүртэй” хүлээж авах ёстой гэж хэлжээ.

В.Путиний ажлын албанаас Орос хариу арга хэмжээ авах эрхтэй гэдгийг мэдэгдсэн бөгөөд Оросын хатуу чиг шугам баримтлагчид В.Зеленскийн эсрэг үтэр түргэн хариу арга хэмжээ авахыг шаардсан байна.

“Нисгэгчгүй хоёр онгоц Кремль рүү чиглэж байсан. Цэргийнхэн болон тусгай албад радарын системийг ашиглан цаг тухайд нь авсан арга хэмжээний дүнд төхөөрөмжүүдийг ажиллагаагүй болгосон" гэж Кремлийн мэдэгдэлд дурджээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Зочин [24.130.131.106] 2023-05-07 05:04:23

Орсууд болхоор дураараа алж хядна.Харин Украйнууд дайрвал тerror rist ажиллагаа.Юу гэж ойлгох вэ үүнийг.Хогийн орсууд үхэж далд ороосой билээ

Зочин [103.212.117.84] 2023-05-05 08:17:33

Гал гарвал унтраахаар удирдлага барьсан 2 этгээд шөнө дунд бөмбөгөр дээр кккк

Зочин [103.212.117.84] 2023-05-05 08:15:34

Өөрсдөө жүжиг тавьж хар массаа маллаж байгаа нь ккк Манай оряанууд цэрэгт нь яваач. Нийгэм цэвэршинэ Чечений дайнаа зөвтгөх гэж орон сууцуудаа иргэдтэй нь дэлбэлж байсан ФСБ юу ч хийнэ ха ха

Zochin [66.181.161.241] 2023-05-05 16:07:28

Uhereesee doloon dor erguutsen ork bn chi

зочин [192.82.85.54] 2023-05-04 23:51:27

Энэ асуудалд 600 гаруй км зайтай орших Украйн огт холбогдолгүй гэсэн биз дээ? Оросууд одоо АНУ-г буруутгаад эхлэв үү? Оросууд өөрсдөө айхтар муу муухай зүйл хийхийн урьтал болгосон биш үү? Кремль нь ямар ч хяналтгүй, хамгаалалтгүй гадны дрон хүртэл нэвтрүүлээд байдаг юм байх даа? Үүнд итгэх боломжгүй биш үү? Украйнчуудыг бурхан ивээх болтугай.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.