Украин: Орос техногены сүйрэл сэдэж дайнаас гарна
Украинд цэргийн тусгай ажиллагаа 15 дахь сардаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Telegram Freeдом сайт, оросын шинжээч Андрей Пионтковский, оросын тагнуулч Юрий Швец, украины судлаач Владимир Фесенко нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Түрэмгийллийн үндэслэл. “Аншлюс-Австри”-“Аншлюс Крым”, дараа нь “Данцигийн коридор”-“Крымтэй ОХУ эх газраар холбогдсон коридор”– энэ бүхэн санаандгүй давхцал биш ажээ. Нацистын Германы энэ түүхийг В.Путин Ардчилсан Германд ажиллаж байхдаа ихэд бэлгэшээн судалж байв. Тэгээд хэрэгжүүлсэн нь энэ хэмээн КГБ-гийн найз асан Юрий Швец нь үзжээ.
Рейхстагийг нацистууд өөрсдөө шатаасан, тэр нь Гитлерт далим болсон, тэгвэл Кремлийг оросууд өөрсдөө шатаах гэсэн жүжиг зохиосон, энэ мэт давхцлуудыг тэрээр ярьжээ. Буруутны эрэлд Кремль явж байна. Генералуудаа хяргах далим хайж байна. Генералууд нь Украинд Оросын армийг гутааж дууссан. Путиныг украины дроноор алахыг завдсан гэсэн шуугиан дэгдээх нь оросуудаа шооконд оруулж, Украины эсрэг, Өрнөдийн эсрэг тэмцэлд босгох, Украиныг террорист улс гэж харлуулах, болж өгвөл Зеленский тэргүүтэй нэр бүхий украины хэсэг нөхрийг алж устгахыг уриалах далим болно. Бас 5 дугаар сарын 9-нд Ялалтын парад хийх байснаа цуцлахаас аргагүй боллоо гэх бас нэг шалтаг (тайлбар) болно гэж Швец ярьжээ.
Ялагдаж байгаагаа зөвтгөх элдэв шалтаг хайж байгаа нь гарцаагүй нүцгэн үнэн юм. Сумны өлсгөлөн дайраагүй бол Бахмутыг эзлээд дуусах байлаа, гэтэл сум өгсөнгүй, бид орхиод гарлаа–Пригожин сүртэй зарлав. Путин Кремлиэс үүрэгдэж тэгж зарлуулсан байж ч болохоор байна.
Ялалтын парадад Орост бүтэн жилд бэлтгэдэг. Цэргийн парадаас парадын хооронд оросууд амь зууж, бас огшиж ирсэн. Ийм парадаар ОХУ нь дэлхийн хамгийн хүчирхэг цэргийн гүрэн гэдгээ дэлхийд харуулж ирсэн бол ард түмэн нь сэтгэл тэнэгэр явдаг ганц өдөр нь тэр өдөр билээ. Харин тэр үлгэр домгийн цэргийн хүч чадал нь Украинд бүрэн танигджээ.
Оросын хотуудад Ялалтын баярын парадыг дараа дараалан цуцласан нь тийм үлгэр домог нурсантай холбоотой. Орост “5.9.парад” нэр хүндээ алджээ. Фронтоос бүр хол алслагдсан хотууд хүртэл үгссэн мэт цуцлаж харагдав. Энэ нь үл мэдэгдэх дроноор Кремлийн оройг шүргэж гал маналзуулсны хариуд гэхээсээ “5.9.парад” утгаа алдаж байгаад юм. Ингэж сүрлэг жагсаал хийсний ач холбогдол алга боллоо. “Бессмертный полк” жагсаалыг Орост түр хориглосон бас нэг өөр шалтгаантай. Учир нь Украинд алагдсан 200 мянган залуусын зураг бариад гэр бүлийн гишүүд нь жагсах вий гэдгээс болгоомжилсон хэрэг хэмээн үзжээ. Тэгж жагсахыг үгүйсгэх аргагүй. Учир нь Украинд Оросын залуус укрнацистууд, неонацистуудтай байлдаад амиа өргөсөн гэх суртал оросуудын тархинд хүчтэй суужээ.
Бас нэг учир байна. Оросын зэвсэгт хүчин Украинд хүчин мөхстөж, бүр сүйрч байгааг тэмдэглэх мэт бассан доромжилсон алхам болж харагдах гээд байгаа учраас Оростоо парадгүй чимээгүйхэн өнгөрөөсөн нь дээр гэж оросын хот мужууд үзжээ.
Энэ дайнд нэгэнтээ ялахаасаа өнгөрсөн. Ялагдаж шившгээ тарихгүй байх бүх гарц боломжийг оросын эрх баригчид хайж байна. Бэлбэсэн ба бэлбэсээргүй эмэгтэйчүүдийн хөдөлгөөн санаачилжээ. “Бидэнд Украин хэрэггүй ээ!”, “Бид Украинаар дутаагүй ээ!”–орос эхчүүд, орос бүсгүйчүүл Путинд хандан уриалж байгаа бичлэг олон тавигджээ. Украинтай хил залгаа зарим мужид ийм хөдөлгөөн хүчээ авах шинжтэй. Украиныг жилийн өмнө тэр гуравхан хоногтоо эзлээд авчихсан бол Орост баяр талархал нь багтаж ядаад цэцгэнд дарагдаж байх байв. Одоо байлдаад давшаад ямар ч үр дүнгүй, баахан орос залуусыг тэнгэрт илгээчихсэн, ялахгүйгээс хойш дайнаас эвтэйхэн мултран гарах шалтаг хайж, тийм шалтгийн нэг нь “Бидэнд Украин хэрэггүй” гэх эмэгтэйчүүдийн энэ уриа болж таарав. Үнэхээр дэлхийд № 1 том газар нутагтай их айлд Украины хэдхэн мянган квадрат км уг нь хэрэггүй л дээ. Өлхөн эзлэн аваад нэгтгэчихнэ гэсэн гэнэн төсөөлөл нь одоо Оросыг өөрийг нь сүйрүүлэх хэмжээнд очжээ.
Кино найруулагч К.Шахназаров Соловьевын ТВ-ийн шоугаар Путинд хандан ингэж хэлэв: Чи биднийг хааш нь зална вэ, чиний энэ туршилтуудаас ганцхан АНУ л хожиж байна! Ард түмэн чинь итгэлээ гэлээ, дургүйцсээр тэсрэх нь байна! Ингэхэд Украины эсрэг өргөн хэмжээний томхон дайн дэгдээхийг Путинд хэн, юу сэдэл өгөөд моринд нь мордуулчихав гэдгийг “Верстка” хэвлэлд Владимир Фесенко тайлбарлажээ. Кремлийн удирдагчийн хувийн гомдол, өс хонзон нөлөөлсөн нь мэдээж. Глобал томхон төлөвлөгөө бас нөлөөлсөн. Маш өргөн төлөвлөгөө. Даян дэлхийн нэг гол лидерийн статусыг Орост эргүүлж авчрахыг мөрөөджээ. Путины тойрон хүрээлэл, тэр дундаа Ковальчук Путиныг ихээхэн ятгаж цэнэглэсэн гэсэн байна.
Билл Клинтоны ярьснаар 2011 он гэхэд Путин Украин руу халдан түрэмгийлэх нь тодорхой болчихсон байсан гэнэ. Ельцин Украинтай хэтэрхий их ах дүүсэж, 1994 онд Будапештын санамж бичиг байгуулсныг Путин шууд үгүйсгэж байсан ба СССР татан буугдаж тарсанд хамгийн ихээр, хамгийн томоор гоморхож өширхсөн хүн бол Путин өөрөө байжээ.
Харин одоо олон улсын ихэнхи нэртэй экспертүүд (путины суртал нэвтрүүлэгчид ч, бүр Путин өөрөө) Украинтай хийж буй дайны дараа ОХУ задарч хуваагдана гэдэгт нэгдсэн ойлголттой болж байх шиг байна. Тэгчих олон хүчин зүйл нэрлэнэ: цэргийн хувьд ялагдах, эдийн засгийн катастроф, улс төрийн хаос, магадгүй бусад улсуудын нутаг дэвсгэрийн өнгөлзлөг, үндэстэн ястнууд өөрийгөө тодорхойлж тунхаглах үйл явц гэх мэт. Үүн дээр нэг чухал фактор нэмэгдэх нь санкцууд. Одоо хэрэгжиж байгаа санкцууд цаашдаа Оросыг хагас өлсгөлөнгийн байдалд хэдэн арван жил дэнжигнүүлэхээр байгаа. Ийм санкцын дор хамтдаа зовлон туулж мал шиг тэвчихийг ОХУ-ын бүс нутгууд хүсэхгүй, ОХУ-ын бүрэлдэхүүнээс түргэхэн гарч санкцгүй аж төрөхийг хүсвэл Кремлийнхэн хориглож дийлэх үү? Санкцаа цуцлуулсанд нь эдийн засаг цэцэглэн хөгжих “Маршаллын төлөвлөгөө” санал болговол Кремлиэ, Путинээ худалдчих орон нутгийн улс төрчид захаас аван жагсаж гарч ирнэ. Энэ нь муугаар бодоход ОХУ-д иргэний дайн, бүр дордвол дотоодын цөмийн дайн болж хувирах вий гэдгээс дэлхий жийрхэж түгшиж байна.
Орос Украин дахь нэр хүндгүй дайндаа бүрэн ялагдахгүйн тулд “Сайн санааны илрэл” сэдэж олох бүх гарцыг хайж байгаа тухай оросын нийтлэлч судлаач Андрей Пионтковский хачин таамаг дэвшүүлжээ. Тийм “Сайн санааны алхам” нь увайгүй, бүр цагаандаа гарсан хэлбэрээр (орос хэлээр циничный маневр) хийгдэж магадгүй, ОХУ-ын нутаг дэвсгэрт, хаа нэгтээ санаатайгаар хиймлээр техногены катастроф зохион байгуулж магад гэж ярьжээ. Орос дахь гэмт хэргийн түвшин тийм зүйл рүү түлхэж өлхөн чадахаар байна, оросын ямар нэг атомын станцыг дэлбэлдэг ч юм уу, тийм сүйрэл гармагц Украин дахь дайнаа зогсоохоос аргагүй боллоо гэж сайн санаалах хэлбэрээр хийгдэнэ. Гол нь фронт дээр ялагдаж, бууж өгч шившгээ тарихгүйн тулд энэ зэргийн жертв гаргаж болно, тэгэх ч байх, фронтоос баатарлагаар ухарч байхаар эх орондоо гарсан гэнэтийн атомын сүйрлээс хүн төрөлхтөнийг аварч харагдах нь оросуудын хувьд нэн чухал байна хэмээн Пионтковский даян дэлхийд хандан анхааруулжээ!
Орос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл
Zochin [91.86.153.41] 2023-05-16 14:16:12
Hudlaa, tarhi ugaah bodlogotoi medeeg bitgii ingej mongol humuust bich, mongolchuudiin ihenh ne unen hudliig yalgaj meddeg chadvartai. Hereggui umiig ingej orchuulj tsatsaad tarhia ugaalgahgui ee, oros mandtugai!
Зочин [202.9.47.23] 2023-05-10 15:09:27
Ашгүй дээ!! Гоё мэдээнүүд олж тавьжээ!! Гэхдээ бүтэн жил өнгөрөөд байхад, 40 улс бүгдээрээ нийлээд байхад хэдхэн муу, сум хэрэгсэлгүй Оросын хөлсний цэргийг яагаад хөөгөөд гаргаж чадку бн аа??
зочин [64.119.17.44] 2023-05-09 14:24:42
Ашгүй дээ, Украйнчуудыг бурхан ивээх болтугай.
Зочин [24.130.131.106] 2023-05-09 10:28:59
Өмхий орсууд ч шившигээ чирж хөгөө хөлдөө чирж байна даа.Тэдэнд ичих эрхтэн үгүй.Бид ийм л хүмүүс гэж гадаад сайд нь хэлээ биз дээ.Үхсэний чинь ялалын баяр украйнд очиж үхсэн цэргүүдийнхээ өмхийрсөн цогцосыг олж ирж хүн ёсны дагуу нутаглуул.
hudalaa yrisaar bn uu ho [202.55.191.130] 2023-05-08 23:31:42
orosuud ylaltiin bayraa hiinee asuudalgui geed bgaa. odoo baruunii ogson zevseg tehnikiig orosuud saynii heden odor asar hvchtei puujingiin tsohilt ogj mash ih zevseg tehnikiig ni ustgaj haylaa daa. odoo ingej hudalaa yrisaar baih yum uu nomuundaria..
Зочин [83.185.47.28] 2023-05-08 14:53:08
Ногоонский баруунд зугтаж гарчихаад Киевтээ буцаж ирдэгүй шүү тэрний сүнс нь зайлсан байх оросууд одоо бол түүнийг өршөөхгүй.
bi [103.229.176.132] 2023-05-08 12:56:47
gehdee zuvhun Ukraintai daitaagyi bhaa. Ukrainii tald uchnuun gadniin daichid baildaj baigaa geed bgaash dee. mash ih zer zevsgiin tuslamj avch bgaag udur tutam l medeeleed bgaa biz dee.
Зочин [202.126.92.98] 2023-05-08 12:43:03
Жирийн Орос Украин эрчүүд л хохирч байна.
Зочин [124.158.95.5] 2023-05-09 13:45:01
хэлээд яахав
Зочин [202.126.89.85] 2023-05-08 11:42:14
Бүхэл бүтэн дайн болж байхад цэргийн тусгай ажилгаа гэж оросуудийг дуйрааж бичихээ больно уу ,танай сайтийхан
Зочин [202.21.120.62] 2023-05-08 10:14:04
хуцацгаа
Muu lalar urvagch togzog [122.201.22.143] 2023-05-08 10:43:12
Chamaig turuulj buudna
Зочин [150.129.140.246] 2023-05-08 10:01:36
оросууд шившгээ дэлгэж, гутамшигтайгаар цохиулж байгаа нь үнэн бөгөөд энэ бол дөнгөж эхлэл, цаашдаа оху задарч олон жижиг нэгжид хуваагдаж яг л ойрх дорнод, косовогийн хямрал хойд хөршид маань нүүрлэж 21 зууны сүүлийн хагасыг өнгөрөөх болно
Зочин [192.82.80.222] 2023-05-10 12:20:48
Нэг улсыг эзлэн авах хэцүү афганистанд дэлхийн хоёр их гүрэн орос амeрик орж байлдаад бараагүй афганаас цэргээ татсан
Зочин [202.9.47.55] 2023-05-08 16:03:12
Bid yah bilee