ОХУ-ын уран гулгагчид жинхэнэ гайхамшиг гэдгийг үзүүллээ, харууллаа

Aдмин / Гадаад мэдээ

Монголчуудад өнө холын мэт санагдаж байсан нэгэн мөрөөдөл өчигдөр "Мөсөн өргөө"-нд биеллээ оллоо. Үнэхээр “Стэп Арэна”-г мөрөөдөл биелүүлэх "Мөсөн өргөө" гэж зүгээр ч нэг нэрлээгүй юм байна. Монголын Биеийн тамир, спортын улсын хороо болон ОХУ-ын Уран гулгалтын холбоо хамтран Оросын уран гулгалтын оддын шоу тоглолтыг хоёр өдөр зохион байгуулах болсноор Монголын спорт сонирхогчдод азтай мөч тохиох нь тэр. Шоуны албан ёсны нэр нь “Уран гулгалтын одод Монголд". Үнэхээр уран гулгалтын одод Монголд чуулахыг, мөсөн дээр гайхамшгийг үзүүлэхийг харсан дахин давтагдашгүй цэнгэл энэ байлаа. ОХУ-ын багт олимп, дэлхийн аварга, медальтнууд зэрэг шилдэг тамирчид багтсан нь бүр ч бахдам.

Тоглолтод алдарт Камила Валиева, Марк Кондратюк, Елизавета Туктамышева, Дмитрий Алиев, Петр Гуменник, Евгений Семененко, Софья Акатьева, Аделия Петросян зэрэг ганцаарчилсан төрлийн уран гулгагчид болон Анастасия Мишина, Александр Галлямов болон Виктория Синицина, Никита Кацалапов, Евгения Тарасова, Владимир Морозов нарын гурван хос уран гулгагч оролцлоо.

Анхны өдрийн тоглолт оройн 17 цагт эхлэх товтой байсан ч 16 цаг гэхэд "Мөсөн өргөө" хэдийнэ олны хөлд дарагдав. Амралтын өдөр болох шоунд эртхэн ирж суудлаа эзлэх гэсэн хүмүүс тэнд цугларчээ. Машины зогсоол ч тун хурдан дүүрнэ лээ. "Мөсөн өргөө"-ний үүд орчимд “Зарах илүү тасалбар байна уу” хэмээн сураглагчид цөөнгүй. “Өөрсдөө тасалбар сонирхож байна” гэхэд “Олдохгүй байна” гэсэн хариуг шууд өгч байсан. Арга ч үгүй биз, зарж эхэлсэн эхний 3 өдрийн дотор тасалбар бүгд дууссан гэхээр эрэлт хэрэгцээ ямар байсан нь тодорхой. Зургаан зэрэглэлтэйгээр 30-150 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэлтэй үнэ ханшаар зарагдсан тасалбар шагийн үнээр 400-500 мянга хүрсэн байна гэх бор шувуу ч чихний хажуугаар ниснэ лээ. Үнэн худлыг бүү мэд. Ямартаа ч тасалбарыг нарийн шалгаж нягтлан нэвтрүүлж байсан.

Алдарт гулгагчдын мөсний шоуг үзэхээр ирсэн хүмүүс үнэхээр соёлтой байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэд уртын урт дараалалд уцаар бухимдалгүй зогсч, хэн нэгэндээ дарамт учруулахгүй байгааг харах сайхан байсан. Тэнд ирсэн төрийн түшээд, албаны хүмүүс ч ялгаагүй дарааллыг нарийн баримталж орсон нь сайшаалтай. Харин зарим нэг хэвлэл мэдээллийнхэн урдуур зүтгээд байсан нь жаахан тиймхэн харагдсан шүү.

Ер нь "Мөсөн өргөө"-нд зохиогдож байгаа үйл ажиллагаа яг цагтаа эхэлдэг. Энэ удаа ч тийм л байсан. Ийм жишгийг цаашид хэвшил болгох хэрэгтэй.

Шоу тоглолт 2 хэсэгтэй бөгөөд дүрмийн дагуу Монголын уран гулгагч О.Мишээл тоглолтыг эхлүүлсэн.

Харин ОХУ-ын уран гулгагчдын салхийг 2022 оны ОХУ-ын АШТ-ий хүрэл медальт, ОХУ-ын Гран При тэмцээний аварга, 15 настай Аделия Петросян хагалж, мөсөн талбай дээр гарсан юм. Тэрбээр тэмцээнүүд дээр дөрвөлсөн риттбергерийг амжилттай, цэвэр гүйцэтгэдгээрээ алдартай.

“Бээжин 2022” олимпын багийн төрлийн аварга, 2020 оны Европын аварга Камила Валиева “Хүнд элемент, үсрэлт хийхээр төлөвлөж байна. Гэхдээ харж байж болно. Ямар ч гэсэн бүрэн хэмжээний богино хөтөлбөрөө толилуулна” гэсэндээ хүрч, түүнийг дэлхийд таниулсан гайхамшигт үзүүлбэрээрээ Монголын хөгжөөн дэмжигчдэдээ бэлэг барьсан юм. Валиевагийн нэрийг зарлах бүрд үзэгчид нижигнэтэл алга ташиж, уухайлж байсан нь хуран цугларсан олон түүнд хичнээн хайртай болохын илэрхийлэл мэт.

“Сочи-2014” олимпын багийн төрлийн аварга, бүжгийн төрлийн хүрэл медальт, “Бээжин 2022” олимпын багийн төрлийн аварга, бүжгийн төрлийн мөнгөн медальт, 2021 оны дэлхийн аварга, 2019 оны ДАШТ-ий мөнгө, ЕАШТ-ий 2012-2014, 2020, 2022 оны 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальт, 2019, 2021 оны ДАШТ-ий багийн төрлийн алт, хүрэл медальт хос гулгагчид болох Виктория Синицина, Никита Кацалапов нар “Маш найрсаг сайхан ард түмэн юм. Мөн "Мөсөн өргөө"-г магтмаар байна. Чанартай сайн мөстэй, дэлхийн ямар ч том тэмцээн хийсэн болохоор юм байна” гэж Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгэгдлээ хуваалцаж байсан бөгөөд тэд амьдрал дээр ч хосууд гэдгээ харуулсан маш сонирхолтой, гайхалтай тоглолтоор үзэгчдийг алмайруулсан юм.

“Бээжин 2022” олимпын хосын төрлийн хүрэл медальт, багийн төрлийн аварга, 2021 оны ДАШТ-ий алт, 2022 оны ЕАШТ-ий аварга Анастасия Мишина, Александр Галлямов нар “Бид хоёрт цаг бага байсан ч гадуур зугаалж амжсан. Хуучны барилга, орчин үеийн байшин хосолсон архитектур гайхалтай байлаа. Монголчууд үнэхээр найрсаг юм. Гудамжинд тааралдсан хүмүүс юу ч асуусан зааж өгөөд их сайхан байлаа. Монголчууд спортод их дуртай нь таалагдсан. Ялангуяа сагсан бөмбөг. Төв талбайдаа ч сагсан бөмбөг тоглож байна лээ. Бид олимпын улиралд гулгасан хөтөлбөрөө үзүүлж, монголчуудыг гайхуулах бодолтой байна. Монгол дуун дээр номер бэлтгэсэн байгаа” хэмээсэн тэд хэлсэндээ хүрч, МУГЖ дуучин Б.Сарантуяагийн дууны аялгуун дээр үзүүлбэрээ үзүүлсэн нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан.

Монголд ирэх урилга авсан цагаасаа хойш сэтгүүлчдэд өгсөн ярилцлага бүрдээ монголчуудыг гайхшируулахыг хүсэж байгаагаа мэдэгдэж байсан тэд үнэхээр ч хэлсэндээ хүрч, зорилгоо 100 хувь биелүүлсэн шүү.

Мөн “Бээжин 2022” олимпын багийн төрлийн аварга, 2022 оны ЕАШТ-ий аварга Марк Кондратюк “Чингис хаан” дууны монгол хувилбар дээр монгол үндэсний хувцсаар гангарч, тун чамин үзүүлбэр үзүүлж, үзэгчид төдийгүй мөсөн талбайг эзэгнэх шиг болсон. Энэ мэтчилэн уран гулгагчдын тоглолтыг нэг бүрчлэн бичвэл өнөөдрийн үзэгчдэд сонирхолгүй байх магадлалтай.

Монголд зочилсон багт багтсан 2015 оны ДАШТ-ий алт, 2021 оны ДАШТ-ий мөнгө, 2015 оны ЕАШТ-ий аварга, 2013 оны ЕАШТ-ий хүрэл медальт, 2021 оны ДАШТ-ий багийн төрлийн аварга Елизавета Туктамышева, 2021 оны ДАШТ-ий багийн төрлийн аварга, Бүр Оросын 2022 оны АШТ-ий аварга Евгений Семененко, Бүх Оросын 2022 оны АШТ-ий мөнгөн медальт Петр Гуменник, Европын хошой аварга, ”Бээжин 2022” олимпын мөнгөн медальт Евгения Тарасова, Владимир Морозов, 2020 оны Европын аварга, 2019, 2022 оны ЕАШТ-ий хүрэл медальт Александра Войкова, Дмитрий Козловский, 2018 оны ЕАШТ-ий алт, мөнгөн медальт Дмитрий Алиев гээд бүгд мөсөн талбайг эзэгнэсэн гайхамшигт гулгагчид бидний сэтгэл зүрхийг баясгаж, мартагдашгүй нэгэн үдшийг бэлэглэсэнд талархана.

Монголчуудад уран гулгалтын гайхамшгийг утгаар нь мэдрүүлсэн, ОХУ-аар овоглодог, дэлхийд өнгөлж яваа энэ багийнхны Монголоор гоёж байгаа, үзэгчдэд хандаж байгаа хүндэтгэлт зан чанар нь спорт сонирхогчдыг удтал алга ташиж, уухайн түрлэг нэмэхэд нөлөөлж байсан нь бахдууштай. Шуудхан хэлэхэд, суудалдаа тогтож үзсэн үзэгч ховор байсан болов уу. Хөтөлбөрт багтсан бүх үзүүлбэр нижигнэсэн алга ташилт, хөгжөөн дэмжигчдийн бахархалт дуун дор өрнөж байсан нь гайхалтай.

Үнэндээ ОХУ-ын уран гулгалтын одод Монголд үзүүлэх тоглолт хийх болсон нь Монголын спортын том үйл явдлын нэгд зүй ёсоор тооцогдож түүхэнд үлдэх нь мэдээж. Тэгээд ч уран гулгалтын спортын түүхийг бичиж, улам төгөлдөржүүлэн бүтээгчдийг манлайлагчид нь яах аргагүй ОХУ-ын уран гулгагчид байдаг гэдгийг баталлаа. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын уран гулгагчид жинхэнэ гайхамшиг гэдгийг үзүүллээ, харууллаа. Ганцхан үгээр дүгнэе. Гайхалтай.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

Batyi [43.228.130.57] 2023-05-11 15:43:11

Гайхамшигтай!!!!!!!!

Зочин [71.239.25.243] 2023-05-11 14:04:52

zohion baiguulagchid n heden tsetseg beldeed huurhun huuhduudeer garduulsan bol iluu soyoltpi saihan baih baisandaa.

зочин [202.21.108.32] 2023-05-09 20:12:07

Цэцэг өгөхгүй дээ ямар нарийн юм бэ.Урдуур суусан үзэгчид үүнийг сэтгэж чадахгүй бол ядаж зохион байгуулагчид бодох ёстой байв

Ahmad [66.181.177.116] 2023-05-09 19:30:25

Gaihaltai . Ene udaa uzej chadsangui. Daraa jil dahin ireerei. AMJILT

зочин [124.158.68.83] 2023-05-09 13:18:34

Энэ ордонг ямар буянтан нь барьж өгсийн болоо. Ер ярихгүй юм.Бусад жаахан юмыг сүр болоод сурталчлаад байдаг .

Зочин [66.181.176.33] 2023-05-10 07:56:27

Боловсролын сайд асан Пунцагийн ЦАГААН барьсан билээ.

зочин [202.21.108.32] 2023-05-09 20:06:01

Цагаан гэдэг нэртэй хав хар хүн барьсан

Зочин [64.119.17.44] 2023-05-09 14:21:06

Ардчилсан нам

Зочин [24.130.131.106] 2023-05-09 10:35:04

Одоо нэг монгол гэж улс байдгийг санасануу?Очих өөр газар байхгүй биздээ.

Зочин [66.181.176.33] 2023-05-10 07:58:15

Солиорох юмаа, тэнэг минь хар гэртээ хатсан боорцогоо тайван ид. Дэлхийн одууд манай оронд тоглож, энэ спорт, урлагийн гайхамшигийг үзүүлж байна. Тархины тураал гэж яг чам шиг хүний сэтгэцийн өвчнийг оношлодог юм.

Зочин [124.158.64.54] 2023-05-09 14:21:08

Эд нар ямар чи биш.

Зочин [66.181.161.246] 2023-05-09 11:38:55

Ёстой гоё

Зочин [67.184.4.56] 2023-05-09 05:21:41

Хөөрхий муу хар нүүртэй Цагааны байгуулсан ордон биз дээ. Тэр муу хэлүүлж, модоор тоншүулсан ч үлдэх юм хийжээ. Ийм сэтгэлтэй хулгайч монголд хир олон болоо?!

зочин [202.21.108.32] 2023-05-09 20:08:29

Хулгай хийсэн ч гэсэн тэр мөнгөнөөсөө өчүүхэн хэсгийг ингэж монголдоо юм болгож үлдээдэг болоосой.Архаг хулгайч нар.Зүгээр л англи америкт ордон харш аваад байхаас өөрийг мэдэхгүй

Зочин [202.9.46.213] 2023-05-09 09:49:36

Мөнгөтэй бол би ч хийх байсан гэхдээ Цагаанд баярлалаа энэ сайхан өргөөнд дэлхийн одуудыг авчирсан Оддын өргөө гэж нэрлэе

Зочин [202.126.88.145] 2023-05-09 07:51:59

Залуучууд хүүхдүүдийг энэ спортоор хичээллэж эхлэнэ гэдэгт баталгаа өгөхөд ч бэлэн байна, баярлалаа та бүхэнд

Өлзиймаа [202.126.89.56] 2023-05-08 23:40:25

Үнэхээр гайхалтай мөсний гүнж ханхүү нарыг Монголдоо харах ховорхон боломж шүү.Уран гулгалтын шилдэгүүд мөсөн ордонд минь ирж гайхалтай үзүүлбэрүүдээ бидэнд харууллаа.Тэдний эрч хүч энерги мөсөн ордонд минь шингэж удахгүй охид хөвгүүд минь энэ төрлөөр гайхамшигийг үзүүлэх болтугай

Зочин [202.126.89.164] 2023-05-09 17:45:28

Цагааны мөнгө бишээ ЭРДЭНЭТ үйлдвэрийн маань хаягдал хүдэрийн минь өгөөж !!! Бид хичнээн их баялагаа гадагшаа зүгээр л өгөх юм энэ мэт ордон 50ыг ,мөн АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙГ 1,500,000 БОЛГОХОД ХҮРЭЛЦЭЭТЭЙ мөнгөө гадагшалдаж бна даа харамсмаар.....

Зочин [59.153.87.23] 2023-05-08 21:44:39

Үнэхээр гоё байлаа. Одоо хэдүүлээ Кобзоны концерт үзэх л үлдлээ

Зочин [66.181.161.29] 2023-05-10 18:47:41

нас барсан шүү дээ

Зочин [202.126.89.79] 2023-05-09 18:58:06

Тэрбээр тэнгэрт дэвшээд удаж байна даа.

Зочин [192.82.91.13] 2023-05-08 21:43:42

Хайрт орос ах нар минээ, бидэнтэй битгий ингэж дандаа эргүү төлөгнүүдтэй харьцаж байгаа юм шиг ойлгомжгүй, ил тод биш харьцаж бай л даа. Ирэх өвлийн олимпод монголын нэрээр орох төлөвлөгөө өвөртлөж ирж хөөргөж байгаагаа анхнаасаа л шууд хэлчих л дээ. Хэдий болтол ингэж хуурч хоёр нүүр царайлж амьдрах юм бэ?

Зочин [66.181.160.63] 2023-05-09 15:08:39

Хол очиж хуц

Зочин [66.181.161.59] 2023-05-09 09:23:18

Орвол сайн л байна

Монгол [202.126.88.145] 2023-05-09 07:49:59

Орос сүйрвэл бид Хятадын харъяат болж уйгарчууд шиг тамлуулна гэдгийг мэдэх үү чи

Зочин [202.9.47.38] 2023-05-09 07:26:54

Чамд падлий бхгүй дотуур тамиртай санаа муутай хог вэ

Зочин [77.189.143.43] 2023-05-09 07:10:50

Tegeed yu gehiin? Ireh uvliin olimpod mgliin nereer oroh sanaa devshuulehiin hureend zohiogdoj bgaa uran gulgaltiin uzuulber mgld anh udaa gehii muu. Zarim zuil heterhii il tod shuud bh albagui. Uzuulber toglolt ni tusdaa uuriin hesen aguulga zorilgotoi bgaa ni todorhoi.

Пүрэв-очир [66.181.161.167] 2023-05-09 03:13:25

Эргүү төлөг гэж нэрээ нуусан чамайг л хэлэх байх.Ил тод байл даа гэж бусадыг уриалсан мөртөө өөрийнхөө нэрийг бичих зориггүй.Хэн нэг хүнд таалагдах гэсэн хоёр нүүр царайлж амьдрах хэрэггүй.Орос орон тэр чигтээ дайныг дэмжиж байгаа гэж би бодохгүй байна.Тэр дундаа тамирчид.урлаг соёлынхон.мөрөөрөө ажиллаж амьдарч яваа маш олон Орос иргэд .

Altangerel Janjaa [59.153.112.121] 2023-05-08 23:33:01

яасан туухай бодолтой юм бэ

Зочин [202.9.46.2] 2023-05-08 21:53:07

Тэгвэл бүр сайн

Нямка Сондор [150.129.141.124] 2023-05-08 21:22:35

Маш их таалагдлаа сайхан ч тайлбарлалаа олон удаа Монголдоо зохион байгуулаарай хүүхэд залуусыг сургаж удахгүй Монгол залуусыг үзнэ гэдэгт итгэлтэй байна

Я.Оюунсүрэн [103.10.21.17] 2023-05-09 08:32:35

Сайхан сэтгэлээр түшвэл сайхан сайн үйлс дэлгэрдэг юм шүү

Зочин [202.9.47.38] 2023-05-09 07:30:33

Оржил байг манайд орох хүн одоохондоо алга тэгж байж энэ спорт манайд хурдан хөгжих бхдаа

амар [103.229.120.221] 2023-05-08 21:15:09

үийм сайхан тоглолтыг үзэж бгаа нь үнэхээр аз маш гоё тоглолт байлаа

Зочин [188.162.254.100] 2023-05-08 19:58:35

Гое!

Зочин [202.72.245.204] 2023-05-08 16:58:56

997

Зочин [64.119.19.195] 2023-05-08 18:48:40

Сайхан үзүүлбэр болжээ.Мөс сайн байсанд баярлаж бн аа.

Зочин [202.72.245.204] 2023-05-08 16:58:38

974

Zochin [202.72.245.204] 2023-05-08 16:58:22

Daingui bol buurch goedoo

Эрчис [203.98.76.69] 2023-05-08 16:51:52

Уг тэмцээгийн үзэж чадаагүй ч гэсэн нүдэнд харагдтал сайхан товч бөгөөд тодорхой, ямар нэгэн нэмэлт хачир үгүй сайхан тайлбарласан байна. Гялайлаа. Ажил төрөлд нь өндөр амжилтыг хүсье.

зочин [202.126.89.140] 2023-05-08 16:05:17

ГАЙХАЛТАЙ МАНАЙ ХҮҮХХЭД ЗАЛУУЧУУД ИХ ҮЛГЭР ДУУРИАЛАЛ АВНА БАЙХ


41 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
41 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.