Австрали Улсын “Ажиллах болон амрах” виз мэдүүлэхээр төлөвлөж буй иргэдийн анхааралд!

Aдмин / Гадаад мэдээ

Австрали Улсын "Ажиллах болон амрах" виз мэдүүлэхээр төлөвлөж байгаа, холбогдох шаардлага (шаардлагын талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү)-ыг хангасан Монгол Улсын иргэн Та виз мэдүүлэхээс өмнө Гадаад харилцааны яамнаас захидал авсан байх шаардлагатай.

"Ажиллах болон амрах" ангиллын визийн хүсэлтийг 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүлээн авах тухай австралийн талаас мэдэгдсэн тул захидал авах хүсэлтэй иргэн Та 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн холбогдох материалыг бүрдүүлж, dep10-13@mfa.gov.mn цахим шуудангийн хаяг руу, зөвхөн "pdf" өргөтгөлтэй файлаар илгээнэ үү.

Хариуг тус яамнаас ажлын өдрүүдэд 48-72 цагийн дотор Таны бүртгүүлсэн цахим шуудангаар хүргүүлэх бөгөөд дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай.

· Хүчин төгөлдөр Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын хуулбар;

· Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна);

· Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна);

· Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна), хэрэв сургууль төгсөөгүй бол их, дээд сургуульд хоёроос доошгүй жил амжилттай суралцсан талаарх сургуулийн тодорхойлолт;

Гадаад харилцааны яамнаас олгох захидлыг зөвхөн холбогдох шаардлага (шаардлагын талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү) болон материалын бүрдлийг хангасан иргэнд олгох болохыг дахин анхааруулж байна.

Гадаад харилцааны яамнаас олгох захидал нь Австрали Улсын “Ажиллах болон амрах” виз авах баталгаа биш бөгөөд зөвхөн виз мэдүүлэхэд шаардлагатай баримт бичгийн нэг юм. Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://immi.homeaffairs.gov.au/visas/ холбоосоор орж авна уу.

Австрали Улсын “Ажиллах болон амрах” визийг Монгол Улсын иргэнд олгох эсэх нь Австрали Улсын холбогдох байгууллагын бүрэн эрхийн асуудал учраас Гадаад харилцааны яам виз олголттой холбоотой асуудлаар аливаа гомдол, санал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

КОНСУЛЫН ГАЗАР

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.100] 2023-05-15 15:01:15

гадаад явхад шүүхийн бичиг ямар хэрэгтэй юм бол

Б.Баярсайхан [202.55.188.113] 2023-05-15 00:12:26

Австрали улс руу тэтгэвэрт гараад ажиллаж байгаа хүмүүс аялалын виз хүсэхэд ямар материал бүрдүүлэх талаар мэдээлэл авахыг хүсч байна .91185574

М Отгонбаяр [66.181.160.80] 2023-05-14 21:59:01

Эрүүл мэнд бол хамгийн чухал үнэт баялаг билээ. Би эмч хүн .Өөрийн мэдлэг боловсрол, дадлага туршлагаа бусдад харамгүй түгээж, монголын уламжлалт АУ ны гайхамшигт эмчилгээг Австралид суурьшуулах үйлсэд хувь нэмрээ оруулмаар байна. Хэрвээ танай сайхан оронд очих аз завшаан тохиолдвол чин сатгэлээсээ хичээнгүйлэн ажиллах хүсэлтэй байна. Баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье.

Зочин [192.82.89.213] 2023-05-14 19:03:35

Мэдээлэл авий Австрали улс нь гэрээний ажилтан авдаг юм уу ӨНӨ ЭРДЭМ гэдэг газар ГАДААД АЖИЛ ЗУУЧ явууладаг албан ёсны газар мөн үү

erka [66.181.161.90] 2023-05-13 21:55:05

medeelel avyaa

Ариунболд [192.82.77.42] 2023-05-13 17:18:23

Виз мэдүүлэх талаар тодорхой мэдээлэл авмаар байнаа

Цовоо [202.9.47.39] 2023-05-13 08:47:40

Мэдээлэл авья гадаадад амьдарч буй хүүхэдтэй монголоос виз мэдрүүлэх хариулт авья 9901 0308

ХАНЬТАЙГАА АМАРЧИХААД ИРЭХЭД ДЭЭД БОЛОВСРОЛ ХЭРЭГТЭЙ ЮМ УУ ??? [37.47.157.28] 2023-05-12 21:13:53

Зочин [202.9.47.39] 2023-05-13 08:39:48

Харин тиймээ дээд боловсролтой амжилттай суралцсан гэх мэт шаарддала хангаагүй гээд виз гарахгүй юм байноа

Erdenesuwd [202.126.88.226] 2023-05-12 08:41:36

Medeelel awmaar bna bicheg barim burduulj orgodoloo filar ywuulax tLaara

Төмөрпүрэв Бямба [64.119.25.90] 2023-05-11 06:34:18

Сурч боловсороод ажил төрөл хийж чайшид хөгжин дэвшиж амьдрал ахиу гэр бүл үр хүүхдээн сайн мэдлэг чадвартай хүн болгохд хөгжил тэвшилийн төлөө хичээнгүй ажилах болно. миний хүсэлтийг хүлээж авна уу утас 80006605

Австралийн ЭСЯ [202.9.46.181] 2023-05-12 11:11:45

Таны хүсэлтийг хүлээн авлаа. Зохих журмын дагуу шийдвэрлээд ажлын 30 хоногийн дотор хариуг мэссэжээр хүргүүлнэ.

Зочин [202.126.88.83] 2023-05-12 03:49:44

Мэдээлэл авмаар бна


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.