НҮБ: Судан дахь тусламжийн бараа бүтээгдэхүүн дээрэм тонуулд өртсөн

Aдмин / Гадаад мэдээ

Суданд сөргөлдөгч талуудын хоорондын мөргөлдөөн намжилгүй 4 долоо хоног өнгөрч байна. Тус бүсэд байгаа энгийн иргэд энд хамгийн их хохирол амсаж, амьд үлдэх наад захын хэрэгцээ хомсдсон байгааг олон улсын байгууллагууд хэлж байгаа. НҮБ зэрэг хүмүүнлэгийн байгууллагууд хоол хүнс тусламжийн бараа бүтээгдэхүүн хүргэхээр ажиллаж байгаа ч, нийслэл Хартум дахь агуулах нь дээрэм тонуулд өртсөн явдалд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн орлогч Фархан Хак Нью Иорк хотноо мэдэгдэл хийж, Судан дах хоол хүнсний тусламжийн бараа бүтээгдэхүүнийг тонуулчдад алдаж, ажлаа үргэлжлүүлэхэд хүнд нөхцөл байдалтай байгааг хэллээ. Суданд энгийн иргэд хэдэн зуун мянгаараа гэр орноо орхин дайжиж, наад захын хэрэгцээ болох цэвэр ус, хүнс, эмнэлгийн бараа бүтээгдэхүүн тасалдсан байгааг мөн мэдээлж байна. Түүний хэлснээр Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гол агуулах байрыг тонож, дээрэмдсэн байна. Бараг бүхий л бараа бүтээгдэхүүнийг алдсан гэжээ.

Тиймээс Хак Судан дах дайтагч талууд хүмүүнлэгийн ажилчид, байгууламж, тэр дундаа эмнэлгийн байгууллагуудыг хамгаалж, хүндэтгэх шаардлагатай байгааг цохон тэмдэглэлээ. Энгийн иргэдийн амь насыг хохироолгүйгээр иргэний дэд бүтцэд халдахгүй байхыг мөн тэрээр уриаллаа. 4-р сарын 15-наас Суданд эхэлсэн мөргөлдөөн өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Олон улс гал зогсоохыг хэд хэлэн удаа шаардаж, зуучилсан ч Суданы арми болон Шуурхай туслах хүчнийхэн гал нээсэн хэвээр байгааг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.