М.Гриффитс үр тарианы гэрээний талаар хэлэлцэхээр Туркт айлчилна

Aдмин / Гадаад мэдээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч бөгөөд яаралтай тусламжийн зохицуулагч Мартин Гриффитс Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээний талаар хэлэлцэхээр Туркийг зорьжээ. “М.Гриффитс Саудын Арабын Жедда хотоос Истанбул руу хөдөлсөн” гэж НҮБ-ын хэвлэлийн албаны төлөөлөгч Фархан Хак мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Энэ долоо хоногт өндөр түвшний уулзалт болно гэдэгт бид найдаж байна гэж тэрбээр нэмж хэлжээ.

Турк, ОХУ, Украин, НҮБ-ын төлөөлөгчид Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээний талаар Истанбул хотноо тавдугаар сарын 10-11-ний өдрүүдэд хэлэлцээ хийнэ гэж Туркийн Батлан хамгаалах яам мягмар гарагт мэдэгдсэн юм. Уг гэрээний хугацаа тавдугаар сарын 18-ны өдөр дуусна. Өнгөрсөн долоодугаар сард Истанбулд дөрвөн талын байгуулсан үр тарианы гэрээг дахин сунгахаар тохиролцохын тулд ОХУ бордоогоо экспортлоход тулгарч буй саад бэрхшээлийг арилгахыг хүсэж байгаа юм байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.