КАНАДЫН КОНСУЛЫГ ХӨӨЖЭЭ
Канадын парламентын гишүүнийг айлгах гэж оролдсон Хятадын дипломатчийг эх оронд нь илгээсний хариуд БНХАУ Шанхай дахь консулыг хөөлөө.
Канад улс Хятадын дипломатч Жао Вэйг "тааламжгүй этгээд" хэмээн зарлаж, тус улсаас гарахыг шаардсан юм. Үүний хариуд БНХАУШанхай дахь консулын ажилтан Женнифер Линн Лалондег хөөж буйгаа зарласан байна.
Уйгар үндэсний цөөнхийн эсрэг явуулж буй Хятадын бодлогыг идэвхтэй эсэргүүцэгч Майкл Чонгийг айлган сүрдүүлж, түүний Хонконг дахь төрөл төрөгсдийн талаар мэдээлэл цуглуулж байсныг Канадын тагнуулын алба тогтоосон юм. Хятадын дипломатууд Канадын парламентын гишүүн Майкл Чонгийг айлган сүрдүүлсэн нь ийнхүү ил болсны дараа Оттава болон Бээжингийн харилцаа эрс хурцдаад байгаа билээ.
Сэтгэгдэл
Зочин [192.82.87.103] 2023-05-11 09:30:37
Хятад орон мандтугай.