АНУ, Япон, БНСУ радараар Хойд Солонгосын баллистик пуужинг хянахаар төлөвлөж байна
БНАСАУ-ын баллистик пуужингийн талаарх бодит мэдээллийг хянахын тулд АНУ, Япон, БНСУ радарын холболт хийхээр төлөвлөж байна гэсэн мэдээлэл гараад буй. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 5-р сарын 9-ний өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Америк, Япон, Өмнөд Солонгос хойгийн асуудлаар шалтаг болгож, цэрэг армийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь хүйтэн дайны үлдэгдлийг зохицуулахад тус болохгүй. Харин энэ нь зөвхөн бүс нутгийн хооронд сөргөлдөөний эрсдэлийг нэмэгдүүлэх болно. Солонгосын хойгийн асуудал нь үндсэндээ улс төр, аюулгүй байдлын асуудал юм. Үүний үндсэн шалтгаан нь хүйтэн дайны үлдэгдэл хэвээр оршиж, энхийн механизм дутмаг байгаатай холбоотой юм "гэжээ.
Сэтгэгдэл