АНУ Украинд үзүүлэх цэргийн тусламжийн шинэ багцаа зарлалаа
АНУ-ын Батлан хамгаалах яам Украинд 1.2 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлэх шинэ багцаа уржигдар буюу тавдугаар сарын 9-нд зарлалаа.
Украины аюулгүй байдалд туслах санаачилга (USAI)-ын хүрээнд үзүүлж буй тус багц нь Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчийг бэхжүүлэх, их бууны сумны хэрэгцээг хангах үндсэн зорилгыг агуулж байна.
Пентагоны Киевт үзүүлэх цэргийн тусламжийн 38 дахь удаагийн энэхүү багцад агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт систем, сум; барууны агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг, пуужин, радаруудыг Украины агаарын довтолгооноос хамгаалах системтэй нэгтгэх төхөөрөмж; нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгслийг эсэргүүцэх сум; 155 мм-ийн их бууны сум; арилжааны хиймэл дагуулын зураг авах үйлчилгээ; сургалт, засвар үйлчилгээ зэрэг багтсан байна.
Шинэ багцаас өмнөхөн АНУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар тус улсын зэвсгийн нөөцөөс Украинд HIMARS олон харвах пуужингийн систем, 155 мм-ийн гаубиц болон их бууны сум, 120 мм, 81 мм, 60 мм минометын сум, танк эсэргүүцэх пуужингийн TOW систем, AT4 танк эсэргүүцэгч пуужин харвагч зэрэг 300 сая ам.долларын зэвсэглэлийг тавдугаар сарын 3-нд нийлүүлсэн байна.
Стратеги судалгааны хүрээлэн бэлтгэв
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.109] 2023-05-15 07:34:03
Ali n yalj bgaa ve
Уншигч [103.212.116.118] 2023-05-13 11:41:57
Харийн дайснаа дарж л байвал хэнээс ч тусламж авсан яадаг юм, бүх дэлхий украйнчуудын талд байна, фашист путлёрыг муужруулж удаан зовоож улс орныг нь задлах хэрэгтэй, олон хөрштэй болчихвол хаа хаанаа л хэрэгтэй байна. Нэг ч гэсэн васалл улс эрх чөлөөгөө олж байвал болох нь тэр.
Зочин [37.166.219.113] 2023-05-14 16:27:33
Санал нийлж бна
зочин [202.9.46.18] 2023-05-12 19:11:19
газар нутагаа цэвэрлэцгээ укранчуудаа урагшаа
зочин [202.179.24.207] 2023-05-11 14:06:04
Ха ха ха, шинэ багц ч гэх шиг, барааны рекламуу. Украйнын ард түмэн үнэн азгүй юмаа, бүүр таг өрөнд орж дууслаа лда.
Зочин [150.129.140.67] 2023-05-12 14:20:11
Харин ч азтай байгаа биз дээ. Бүх дэлхий туслаж байна даа. Украины ард түмэн өөрсдөө Оросууд хэн болохыг нь амь, амьдралаараа мэдрэж байгаа шүү дээ. Зарим тархиын тураалуудад хэлэхэд Оросууд тусгаар тогтносон улс руу түрэмгийлснийхээ хариуд нуран унаж байна...
зочин [150.129.140.81] 2023-05-11 13:36:01
Украйнчуудыг бурхан ивээх болтугай.