Алтны компани руу бүлэг этгээд халдаж, 35 настай эрэгтэйн амь насыг хохироожээ
Булган аймагт бусдыг автомашинаар мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.
Тодруулбал, Булган аймгийн Бүрэгхангай сумын Их тохойрол гэх газарт эрэгтэй хүн автомашинд дайруулж, нас барсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллага бүртгэсэн аж. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас тодруулахад тавдугаар сарын 10-ны өдөр уг хэргийг үйлдсэн байжээ.
Улмаар 35 настай эрэгтэйг 22 настай эрэгтэй Ланд Круйзер-200 маркийн автомашинаар мөргөж, амь насыг нь хохироосон байна.
Уг хэргийн талаар эх сурвалжаас тодруулахад "Нэр бүхий алтны компани руу 10 хүн бүлэглэн халдсан. Энэ явцад авто осол гарсан байх магадлалтай. Компанийн нэр одоогоор тодорхойгүй байгаа. Учир нь тухайн сумын нутагт зөвшөөрөлгүй ажилладаг компани байх магадлалтай байна. Одоогоор аймаг, сумаас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа гэх мэдээлэлтэй байна" гэсэн юм.
Хэргийг харьяа цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.
Сэтгэгдэл
ЗОЧИН [66.181.179.61] 2023-05-12 14:05:42
НӨГӨӨ УИХ-ын ГИШҮҮН БАТЭРДЭНИЙН ХЭЛСЭН ГИШҮҮН АСАН АЮУРСАЙХНЫ НУУЦААР АЖИЛЛУУЛДАГ АЛТНЫ УУРХАЙ БИШ БИЗ ДЭЭ.
Зочин [192.82.89.29] 2023-05-12 08:59:13
Одоо энэ нэр ус нуухаа болио ард түмэнд ил зарлажээ тэгэхгүй хэргийг нуун далдлаад байхын цагдаагийн байгууллага нь өөрөө, одоо больж үзээ хэрээс хэтэрлээ цаазын ялаа сэргээ
Зочин [192.82.82.67] 2023-05-12 02:34:19
Хүн санаатай дайрч алсан хүнийг ШУУД АРД ИРГЭДИЙН НҮДЭН ДЭЭР ЦААЗААР АВ ТЭГЖ БАЙЖ МОНГОЛЧУУДЫГ ЭМХЭНД ОРУУЛАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ ЕР НЬ ХҮН АЛСАН,ХҮҮХЭД ХҮЧИНДСЭН, ОНЦ НОЦТОЙ ХЭРЭГТЭН ХУЛГАЙЧ НАРЫГ ХАЙР НАЙРГҮЙ ЦАААЗЛА, ХАЙР НАЙРГҮЙ ЦААЗЛА ТЭГЖ БАЙЖ МОНГОЛ ЦЭВЭРШИНЭ
Зочин [103.212.119.252] 2023-05-11 14:54:43
Орон нутгийг цусан төрлийн оркууд залгамжилдаг болсноор хэзээ ч хөгжихгүй шүү дээ.
Зочин [103.212.119.252] 2023-05-11 14:49:21
Орон нутгийн удирдлага гэж байна уу? Энэ ноцтой хэргийг яасан бүдэг бичиж байна вэ?
Зочин [203.91.115.53] 2023-05-11 13:15:12
Төр засаг байна уу
lllll [202.126.90.39] 2023-05-11 13:01:24
buleg zahialagchtai gemt hereg muu araatanuud