Шинэ төслүүдэд оруулсан ГШХО-ын хэмжээгээр Дубай дахин тэргүүлжээ

Aдмин / Гадаад мэдээ

022 онд шинэ бизнест (Greenfield FDI) оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын /ГШХО/ хэмжээгээр Дубай дэлхийд тэргүүлэх байр сууриа хадгаллаа гэж угсаа залгамжлах хунтайж Хамдан бен Мухаммед Аль Мактум ням гарагт мэдээлжээ.

“Өнгөрсөн онд Дубай шинэ бизнест жилийн өмнөхөөс 89.5 хувиар их буюу 47 тэрбум дирхамын (12.8 тэрбум орчим ам.доллар) ГШХО татаж, хоёр дахь жилдээ дэлхийд тэргүүллээ" гэж Дубайн угсаа залгамжлах хунтайж “Twitter” хуудсандаа бичжээ. Засгийн газрынх нь хэвлэлийн албанаас мэдээлснээр, Дубайн шинэ төслүүдэд АНУ (20 хувь), Их Британи (13 хувь), Энэтхэг (12 хувь), Франц (5 хувь), Швейцар улс (4 хувь) хамгийн их хөрөнгө оруулсан байна.

"Financial Times" сонины дүн шинжилгээний алба болох “fDi Intelligence”-ийн мэдээллээс эш татан "Arabian Buisness" цахим хуудсанд мэдээлснээр, 2020 оны гуравдугаар сараас хойш буюу коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш ГШХО-ын хэмжээгээр АНЭУ дэлхийд тэргүүлжээ. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) вирусний дэгдэлтийг цар тахал гэж тодорхойлсон 2020 оны гуравдугаар сараас хойш тус улсад ГШХО-ыг татсан төслийн тоо хамгийн их хувиар өссөн байна.

Тодруулбал, "Covid-19" дэгдсэнээс хойших гурван жилд 792 төсөлд ГШХО татсан нь цар тахлын өмнөх гурван жилийнхээс илүү байгаа юм. Үүнд "Covid-19" дэгдсэнээс хойш 1469 төсөлд ГШХО татсан Дубайн үзүүлэлт голлон нөлөөлжээ. Гадаадын хөрөнгө оруулалт татсан Дубайн шинэ төслүүдийн гуравны хоёр орчим нь (62.5 хувь) нь технологи, бизнес болон санхүүгийн үйлчилгээний салбарын төслүүд байна.

"fDi Intelligence" дэлхийн чансаанд Арабын орнууд эхний гуравт эрэмблэгдсэн байна. АНЭУ-ын дараа Саудын Араб, Катар улс бичигджээ. Харин Хятад, Их Британи, Франц, АНУ, ОХУ-д ГШХО-ын үзүүлэлт хамгийн их хувиар буурсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.