БНХАУ-ын тусгай төлөөлөгч 16, 17-нд Киевт айлчилна

Aдмин / Гадаад мэдээ

Евразийн асуудал эрхэлсэн Хятадын тусгай төлөөлөгч Ли Хуэй Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх зорилгоор Европт хийх айлчлалынхаа хүрээнд тавдугаар сарын 16, 17-нд Киевт хүрэлцэн ирнэ гэж “Reuters” агентлаг Украины Засгийн газар дахь эх сурвалжаас эш татан мэдээлжээ.

Хятадын тусгай төлөөлөгч Украины хямралыг шийдвэрлэх асуудлыг хэлэлцэхээр тавдугаар сарын 15-наас эхлэн ОХУ, Герман, Польш, Францад айлчилна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь урьд нь мэдээлсэн юм. Хятадын дипломатчийн хэлснээр, Бээжин Украины нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд энэ улсын хямралын нөхцөл байдлыг тайван замаар шийдвэрлэх үйл явцад идэвхтэй оролцохыг эрмэлзэж байна.

Тэрбээр даваа гарагт ээлжит хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, Евразийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ли Хуэйгийн айлчлалын талаар Бээжин зохих хугацаанд нь дэлгэрэнгүй мэдээлнэ гэжээ.

Хятад улс Украины хямралыг зохицуулах 12 заалт бүхий энхийн төлөвлөгөөгөө хоёрдугаар сарын 24-нд танилцуулсан билээ. Европын дипломат албаны тэргүүн Жозеп Боррель мөн Украины мөргөлдөөнийг шийдвэрлэхэд Хятадтай "нухацтай хамтран ажиллахад" Европын Холбоо бэлэн байгааг хэлсэн юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.