О.Батнайрамдал: Зээлээр гадаадад суралцагчдын 99 хувь нь буцааж төлөөгүй...
МАН-ын Нарийн Бичгийн Дарга О.Батнайрамдал Боловсролын зээлийн хулгайн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: "Боловсролын зээлийн сан анх 1993 онд Сургалтын зээлийн сан нэрээр байгуулагдсан. Анх байгуулагдахдаа санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай, суралцах чадвартай хүүхдүүдэд зээл олгоно гэж байгуулагдсан. 30 жилийн харахад яг санхүүгийн дэмжлэг шаардлагатай хүмүүст очсон уу? гэдэг нь хар хайрцаг шиг асуудал дагуулсан хэвээр байна. 1997 оноос гадаадад суралцах зээл олгож эхлээд 2008 онд мастер, докторт сурахад мөн олгож эхэлсэн. Зээлээр сурчихаад 5 жил эх орондоо ажиллаад төлчих гэдэг журам мөн 2008 онд гарч байжээ. Гэхдээ энэ журам хүчингүй болсон юм.
Тодруулбал 2012 онд Засгийн Газар уг журмыг хүчингүй болгосон. 2011 онд Дээд брловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хууль батлагдсан. Энэ хуулийн 8-ийн 8-д " Боловсролын зээлийн сангаар гадаадад сурахад авсан зээлийг төсвийн мөнгөөр эргэн төлүүлэх, зээлийг чөлөөлөх, хөнгөлөх , хүчингүй болгох журмыг зөвхөн УИХ батлана" гэсэн байгаа.
Өөрөөр хэлбэл 2011 оноос хойш зээлээс чөлөөгдсөн гэх бүх шийдвэр хууль бус. Нийтдээ 363 тэрбум төгрөгний зээлийг энэ сангаар дамжуулан 2500 хүрэхгүй оюутанд олгосон. Бакалаврт суралцсан хүмүүс 100 хувь, мастер, докторт суралцсан хүмүүсийн 99 хувь нь буцааж төлөөгүй.
Уг зээлийг авагсдын 99 хувь нь зээлээ төлөөгүй. Өөрөөр хэлбэл уг зээлийн сангаар гадаад сурсан хүмүүс зээлээ эргэн төлдөггүй юм байна. Мөн эдгээрийн 41 хувь нь Боловсролын сайдын тушаалаар зээлээсээ чөлөөлөгдсөн байгаа.
Гэтэл энэ эрх нь УИХ-д байсан. Өөрөөр хэлбэл Боловсролын сайдын тушаалаар зээлээсээ чөлөөлөгдсөн шийдвэр хууль бус.Л.Гантөмөрийг Боловсролын сайд байхад буюу 2012-2016 онд хамгийн олон сургалтын зээлийн өрийг тэглэсэн... " гэв.
М.Чой
Эх сурвалж: Сонин.мн
Сэтгэгдэл
Зочин [66.181.182.145] 2023-05-29 20:41:05
“Нялх Сэнгүм” нь насаар ялгаварлан гадуурхалын жишээ. Зээлээ төлөөгүй нь дампуурлын угтал. Гэрээний аль нэг заалт зөрчигдсөн бол хуулийн хариуцлага хүлээнэ. Хүү төлөх нь наад захын шаардлага. Албан тушаалаа урвуулсан бол улс төрд бүү ойртуул. Монголд хэн сурч хөгжиж, хэн Монголыг хөгжүүлэх бодлого хэрэгтэй бна. Тэтгэлэг, зээлийг хараат бус мэргэшсэн баг удирдаж, хянаж, тайлагнаж зуршихыг олон улсын ороод ирсэн, илэрхий туршлагаас суралц. Ус тосоороо ялгарч буй нь шинэ үед хэн нь хэн бэ -г харуулж, нүдий нь нээсэн сайн талтай ч урагшлах нь чухал. Хэдэн сайтын сэтгүүлч дээр тогтдог шудрага ёс монгол жишиг боллоо.
Төрийн бэлэг гээд л нэрлэе. [192.82.89.33] 2023-05-18 19:47:51
Энэ тэгээд зээл мөн үү? Төлдөггүй юм бол үүнийг "боловсролын цавчаа" юм уу, "боломжийн айлын хүүхдүүдэд Төрөөс өгсөн бэлэг" гээд хэлчихье л дээ. Нялуунаас шулуун нь дээр ш дээ.
Зочин [103.212.117.198] 2023-05-17 09:42:19
Тэр хөнгөлөх чөлөөлөх журмын төслийг чинь Баатарбилэг сайдын үед ЗГ боловсруулаад УИХ-д өргөн барьчихсан ш дээ, Яагаад хэлэлцээгүйг өөрийн намын Занданшатар даргаасаа асуу, Ингэж попорч болохгүй,
Зочин [192.82.68.168] 2023-05-17 08:14:23
Тэнэмэл бацаан энэ тэнд сурсан нэртэй бүлтрээд
Zochin [192.82.68.168] 2023-05-17 08:13:28
Тусгаар улс хүнээ хөгжүүлдэг юмаа. Бацаан минь.подкастаа хийгээд байж бай
хөвсгөл [122.201.22.155] 2023-05-17 01:00:34
энэ бузар сормуус хийдэг гэх тэмбүү сувай сувдаа хөвсгөл аймгаас зайлаа
зочин [59.153.86.90] 2023-05-16 22:20:00
ардчилалын дараах монголын гайхамшиг юу вэ гэвэл зүйл бүрээр улсаа тонох . тонох тонох бас дахин тонох .
Зочин [202.126.94.106] 2023-05-16 16:50:17
Энэ юу гээд хуцаад байнаа хэлгүй даадай бэ монголоор ч олигтой ярьж чадахгүй байж лалар чинь
Arhvv [74.96.0.11] 2023-05-16 23:42:27
Ene 30-jild dandaa erh medeltei gej yridag darga nariin hvvhdvvd ene zeeliig avch gadaadad sursan odoo avsan zeelee tuluh heregtei ene hvmvvs tuluh bolomjtoi baychuudiin hvvhdvvd ariin haalgaar yvsan ni vnenees vnen shvv ard tvmen shaardah erhtei bas heregtei