БҮТ-ийн БАЛАГ арилах болоогүй юу?

Aдмин / Боловсрол

Жил бүрийн элсэлтийн ерөнхий шалгалт эхэлмэгц Боловсролын үнэлгээний төвтэй холбоотой асуудал эцэг эхчүүдийн санааг чилээх юм. Тодруулбал, өнгөрөгч 2021 онд Монгол хэл бичгийн шалгалтын үеэр шалгалтын материалыг алдаатай зассан асуудал гарч, нэлээдгүй шуугиан дэгдээсэн. Харамсалтай нь тухайн үед БҮТ-өөс уг асуудлыг эрс няцаагаад, салбарын сайд нь ч чимээгүй өнгөрсөн.

Ийнхүү уснаас цэвэр гарахдаа сурамгай боловсролын салбар тэр дундаа БҮТ-ийн ЭЕШ-ын зохион байгуулалтад эцэг, эхчүүд дахин бухимдаж, сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. Учир нь ЭЕШ өгөх хүүхдүүд, хариултын хуудсыг бөглөхдөө заавал 2В харандаа, баллуур ашиглана гэжээ.

Тус шийдвэртэй холбогдуулан 2В харандаа, баллуур хайсан хүүхдүүд, эцэг, эхчүүд дэлгүүрүүдэд дараалал үүсгэж эхэлсэн байна.

Ийнхүү эрэлтээ дагаж 500₮-ийн үнэтэй байсан харандаа дийлэнх газруудад 2000₮ болоод зогсохгүй, хөдөө орон нутагт огт олдохгүй байгаа гэнэ. Эцэг эхчүүдийн зүгээс уг асуудалд эзэн холбогдогчоор шалгалтыг зохион байгуулж байгаа БҮТ-ийг буруутгаж байна.

Гэтэл БҮТ-өөс өнөөдөр уг мэдээлэл нь ташаа хэмээн мэдэгдэв. Ийнхүү монголд уснаас хуурай гардаг, асуудал гарахаар өөрсдөөсөө холдуулдаг, эзэн холбогдогчгүй ажлууд ар араасаа хөвөрсөөр. Эцэг эхчүүдийн зүгээс уг санаачилга, шийдвэр хэний хурган бизнес болохыг мэдэхийг санаархахын сацуу, нэг нэгэндээ ингэж чирэгдэл болохгүй байхыг хүсэж байгаа юм.


Сэтгэгдэл

Slvstr [64.119.22.196] 2023-05-18 09:36:01

2b haranda tod gardg ymrc ballurar arilgasan hurdan shud arildg budhad ch mun mash amarhan hurdan budn mashinn budeg bish tod har ymig unshij cadn gj mnad shalgalt avsan buh bagsh nar helsen.

Зочин [64.119.22.60] 2023-05-17 20:01:08

ЭНЭ ГАНБАТ ГЭДЭГ ЖИНХЭНЭ ЯВДАГ ЖОРЛОН ТӨРИЙН АЛБАНААС ЗАЙ ӨМХИЙ НОВШ

Зочин [203.17.23.197] 2023-05-17 17:50:37

БҮТ хэмээх луйврын байгууллагыг татан буулга. Сургуулиуд өөрсдөө шалгалтаа авах хэрэгтэй

зочин [202.9.40.168] 2023-05-17 15:33:02

халзан ганбат зайгаа тавиа чи

Халзан Ганбат [64.119.31.74] 2023-05-17 12:12:43

Ганбатыг халж Ган-Эрдэнэ захирлыг буцааж томил. Маш их мөнгө авч, дүн зохицуулж, хүүхдүүдийн боломжийг хулгайлж байгаа нөхөр дөө.

Зочин [64.119.25.148] 2023-05-17 11:20:54

БҮТ өөрсдийн балагаа ичихгүй багш нар руу чихэхээсээ ичээсэй.Баахан хэрүүл уру3л үүсгэчихээд шөнө дунд 12.30 минут болж байхад шийдвэрээ өөрчиллөө.Багш нараараа дамжуулж эцэг эхдээ хэлээрэй гэж ичих ч үгүй шийдвэр өгчихөөд.Муусайн ажлаа мэддэггүй тэнэгүүд.Ацных нь цахимжих.Сервер нь ачааллаа дийлэхгүй гацаастай.Тэгээд багш нарын оноог ичих ч үгүй дарна даа санал асуулга дутуу гэдгээр.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.