Олимпын наадмын аюулгүй байдлыг хангахад хиймэл оюун ухаан ашиглана

Aдмин / Гадаад мэдээ

Олимпын наадмын үеэр Парисын гудамжуудад аюулгүй байдлыг хангахын тулд видео хяналтын системд хиймэл оюун ухаан ашиглах талаар тусгасан “Олимпын наадмын тухай" хуулийн төслийг Францын Үндсэн хуулийн зөвлөл (ҮХЗ) дэмжжээ. Энэ талаар тус улсын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманен мэдээлсэн байна.

“2024 оны Олимпын наадмын тухай, тэр дундаа видео хяналтын камерын дүрсийг алгоритмаар боловсруулах тухай хуулийн төслийг дөнгөж сая баталсан Үндсэн хуулийн зөвлөлийн шийдвэрийг би талархан хүлээн авч байна. Энэхүү чухал үйл явдлын аюулгүй байдлыг хангах нь бидний эн тэргүүний зорилт юм" хэмээн сайд “Twitter” хуудсандаа бичжээ.

Ийм алгоритмууд нь тодорхой тооны хүмүүст анхаарлаа төвлөрүүлж ажиглахад бус харин зодоон цохион, эвдэн сүйтгэх зэрэг стандарт бус, аюултай нөхцөл байдлыг тодорхойлдог гэж "Le Monde" сонинд тодотгосон байна.

Харин зүүний үзэл баримтлагч намуудаас сонгогдсон парламентын гишүүд аюулгүй байдлын эдгээр арга хэмжээнүүд нь "хүний нэр төрийг хамгаалах зарчим, хувь хүнд ял шийтгэл оноох зарчим, түүнчлэн хувийн амьдралыг хүндэтгэх эрхийг дагаж мөрдөж байгаад" эргэлзэж байгаагаа илэрхийлээд уг хуулийн төсөл нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан хэлэлцэхийг шаардсан байна. Тэд хуулийн төсөлд заасан арга хэмжээнүүд нь зөвхөн Олимпын болон паралимпын наадмын үеэр төдийгүй Олимпын наадам дууссанаас хойш нэг жилийн хугацаанд буюу 2025 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэхээр байгаад онцгой санаа зовж байгаа аж.

Үндсэн хуулийн зөвлөл сөрөг хүчний шаардлагыг дэмжээгүй байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.