НҮБ ирэх таван жил түүхэн дэх хамгийн дулаан жилүүд болох төлөвтэй байгааг анхааруулжээ

Aдмин / Гадаад мэдээ

НҮБ-ын цаг уурын байгууллага ирэх таван жил цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан жилүүд болох төлөвтэй байгаа талаар лхагва гарагт анхаарууллаа. “Ирэх таван жилийн ядаж нэг нь, эсвэл таван жил бүхэлдээ түүхэн дэх хамгийн дулаан байх магадлал 98 хувьтай байна” гэж Дэлхийн цаг уурын байгууллага /ДЦУБ/ мэдээлжээ. ДЦУБ-ын мэдээлснээр, хүлэмжийн хий болон “Эль-Нино” хэмээх байгалийн үзэгдлийн нөлөө нь 2023-2027 онд агаарын температурыг өсгөх төлөвтэй байна.

“Ирэх саруудад “Эль-Нино” үзэгдэл болж, хүний буруутай үйлдлээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлттэй зэрэгцсэнээр дэлхийн температурыг урьд ажиглагдаж байгаагүй түвшинд хүргэнэ” гэж ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Таалас мэдэгджээ. “Эль-Нино, “Ла-Нина” нь дэлхийн олон бүс нутагт цаг уурын эрс тэс үзэгдлийг бий болгодог байгалийн үзэгдэл юм. Ерөнхийдөө “Эль-Нино” нь дэлхийн дундаж температурыг өсгөдөг бол “Ли-Нина” нь эсрэгээрээ сэрүүн болгодог.

“ДЦУБ агаарын температур түр зуур цельсийн 1.5 хэмийн босгыг давах төлөвтэй байгааг анхааруулж байна” гэж П.Таалас сэрэмжлүүлээд, энэ нь эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, усны менежмент, хүрээлэн буй орчинд “ихээхэн үр дагавар учруулна” гэдгийг онцолжээ. Бид бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж профессор анхааруулсан байна.

Тавдугаар сарын 22-ноос зургаадугаар сарын 2-ны өдрүүдэд болох Дэлхийн цаг уурын конгрессыг угтан шинэ тайланг танилцуулжээ. Энэхүү конгрессын үеэр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход дэмжлэг үзүүлэхийн тулд цаг агаар, цаг уурын үйлчилгээнүүдийг хэрхэн сайжруулах талаар хэлэлцэнэ.

ДЦУБ-ын тооцоогоор, 2023-2027 онд дэлхийн гадаргуу орчмын температур 1850-1900 оны дундаж суурь үзүүлэлтээс цельсийн 1.1-1.8 хэмээр өндөр байх төлөвтэй байна. 2022 онд дэлхийн температур уг дунджаас цельсийн 1.15 хэмээр нэмэгдэж байсан бол 2015-2022 он түүхэн дэх хамгийн халуун жилүүд болж, улмаар 2016 он хамгийн халуун жил болж тэмдэглэгджээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.