Ж.Байден олон улсад хийх айлчлалаа цуцалжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Папуа Шинэ Гвиней болон Австралид хийх айлчлалаа цуцалснаар өрийн асуудлаар хэлэлцээ хийжээ. Энэ тухай Цагаан ордны эх сурвалжаас иш татан CNN мэдээлэв. Мэдээлэлд АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен зургадугаар сарын 1-нд тус улс дефолт болж болзошгүйг анхааруулсны дараа ийм шийдвэр гаргасан байна. Тэрээр мөн дефолт нь дэлхийн эдийн засгийн уналтыг өдөөх болно гэжээ.
Энэ мэдээллийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карине Жан-Пьер баталж, Ж.Байден болон түүний багийнхан Папуа Шинэ Гвиней, Австралийн ерөнхий сайд нарт өөрчлөлтийн талаар мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ, Ж.Байден Энэтхэг-Номхон далайгаар долоо хоногийн турш Японд айлчилж Хирошимад болох “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсон. АНУ-ын засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сард хуулиар тогтоосон өрийн дээд хязгаартаа хүрсэн бөгөөд түүнээс хойш Төрийн сан бэлэн мөнгөний нөөцөө түр хугацаанд нэмэгдүүлж, засгийн газрын төлбөр тооцоог хийх тусгай арга хэмжээ авч байна. Тус газрын дарга Жанет Йеллен хязгаарлалтыг нэмэгдүүлэх шийдвэрийг "сүүлийн мөч хүртэл" хойшлуулах нь бизнес болон хэрэглэгчдийн итгэлийг бууруулж болзошгүйг анхааруулав.
Сэтгэгдэл