38 North: БНАСАУ-ын пуужин хөөргөх шинэ талбайн барилгын ажил “асар хурдтай” явагдаж байна
БНАСАУ-ын баруун хойд нутагт пуужин хөөргөх шинэ талбай барих ажил “асар хурдтай явагдаж байна” гэж АНУ-д төвтэй “38 North” ажиглалтын байгууллага мэдээлжээ.
Тус байгууллагын шинжээчид дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 23-ны хооронд хиймэл дагуулаас авсан, Умард Пёнган муж дахь “Сохэ” хиймэл дагуул хөөргөх станцын зургуудад дүн шинжилгээ хийсэн байна.
Пёньян пуужин хөөргөх шинэ талбайг уг станцаас зүүн тийш эрэг орчмын бүсэд барьж байгаа бололтойг дөрөвдүгээр сарын 30-нд авсан зураг харуулж байна гэж шинжээчид мэдээлжээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун тус улсын тагнуулын анхны хиймэл дагуулыг хөөргөхөөс өмнө шалгасан талаар Умардын хэвлэлүүд энэ сарын 16-нд мэдээлсэн юм. Үүний сацуу хиймэл дагуулыг пуужинд ачихад бэлэн болсон гэж мэдээлсэн.
Түүнчлэн Ким Жөн Ун цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан гэж мэдээлсэн боловч хиймэл дагуулыг хөөргөх хугацаа тодорхойгүй хэвээр байгаа нь холбогдох улс орнуудыг сонор сэрэмжтэй байхад хүргэж байна.
Сэтгэгдэл
fprpnvhftw [192.42.116.178] 2024-10-24 11:14:46
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
mxrjuulycc [192.42.116.178] 2024-10-24 11:14:44
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
зочин [192.82.82.31] 2023-05-29 13:57:29
Сансарын нисэгч нь сансарт турж үхнэ
Амжилтанд хүрсэнд баяр хүргэх ёстой юм биш үү? [192.82.89.33] 2023-05-27 21:34:37
Хойд Солонгос ч өөрийн гэсэн сансрын нисгэгчтэй болох нээ. Баяр хүргэе. Хөргөж чадсан нь бүгд л хүнээ хөөргөнө, сансрын тагнуулаа ч хийнэ. Энэ бол жам юмдаа.