Монгол оюутнуудыг Саудын Арабын Хаант Улсад урт, богино хугацааны сургалтуудад хамруулах хүсэлтээ илэрхийлэв
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Саудын Арабын Хаант Улсын эмэгтэйчүүдийн “Гүнж Нура Бинт Абдулрахманы Их Сургууль”-д 5 дугаар сарын 25-ны өдөр зочилж, тус их сургуулийн удирдлагатай уулзалт хийв. Уулзалтын үеэр Эмэгтэйчүүдийн Их сургуулийн Ерөнхийлөгч, Төрийн сайд хатагтай Инас бинт Сулейман Аль-Иса их сургуулийн үйл ажиллагааны талаар танилцуулж, нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар мэдээлэл хийв.
Сайд Б.Батцэцэг хоёр улсын боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд монгол оюутнуудыг, тэр дундаа эмэгтэйчүүдийг Саудын Арабын Хаант Улсад нарийн мэргэжлээр урт болон богино хугацааны сургалтуудад хамруулах, чингэхдээ тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх саналтай байгааг тэмдэглэв.
Хоёр улсын их, дээд сургуулиуд хооронд шууд харилцаа тогтоож, хамтын ажиллагааг эхлүүлэх, тухайлбал Гүнж Нура Бинт Абдулрахманы Их Сургуулийг МУИС, АУИС, ШУТИС зэрэг манай их, дээд сургуулиудтай холбож, хамтын ажиллагааны талаар санамж бичиг байгуулахаар тохиролцов.
Гүнж Нура Бинт Абдулрахманы Их Сургуулийн Ерөнхийлөгч Инас бинт Сулейман Аль-Иса Сайд Б.Батцэцэгийг Саудын Арабын Хаант Улсад айлчлан ирсэнд баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын их, дээд сургуулиудтай хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлэв.
Гүнж Нура Бинт Абдулрахманы Их Сургууль нь Саудын Арабын Хаант Улсын нийслэл Эр-Рияд хотод үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд дэлхийн эмэгтэйчүүдийн хамгийн том их сургууль юм.
Их сургууль дэлхийн 60 гаруй орны их, дээд сургуулиудтай харилцаа, хамтын ажиллагаатай бөгөөд сургалтандаа орчин үеиийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ашигладаг. Тус их сургуульд гадаад, дотоодын 30 гаруй мянган оюутан суралцдаг аж.
Сэтгэгдэл
Unshigch [91.86.153.41] 2023-05-29 04:42:18
Hiih umaa medehgui zorilgo bodlogo holiin haraa baihgui zug chigee todorhoiloogui mongol uls
Zochin [66.181.161.73] 2023-05-29 07:31:01
Yag unen bichlee uhsen hatsan saudiin Arab-d surgah be ems ohiduudaa Arab erchuudiin bool bolgoh gee yu Battsetseg avgai.Arab erchuud mash huuhemseg tegeed panal saitai uursdiinhuu huuhnuuded haldaj chadahgui shashin ni ch tiim.Manai uvur sultai teneg huuhnuud neg neg Arab eriin huuhed tevreed irtsgeene bi sain mederch bn ene bol hatuu buguud gashuun unen shu tiishee huuhnuuded yavuulj herhevch bolohgui ochij ochij saudiin Arab shuu
Баячууд уу, эсхүл ислам шашинтан суралцах уу? [192.82.89.33] 2023-05-28 18:14:20
Эсхүл Монголын баячуудын хүүхдүүд Саудад очиж сурна, эсхүл БаянӨлгийн казахууд очиж Мусулман шашны сургааль хүртэнэ. Монгол Улс алийг нь сургах сонирхолтой юм болдоо?
Энэ улс бидэнд ямар мэргэжилтэн бэлтгэж өгө юм бэ? [192.82.89.33] 2023-05-28 01:29:49
Одоо гадаадад сурч ирсэн хүмүүсээ хаана юү хийлгэхээ мэдэхээ больчихсон байж үхсэнээ хийж Саудын Арабт хүн сургах гээд байгаа юм бэ? Саудын Араб бидэнд ямар чиглэлээр хүн сургаж өгөх юмб? Ярилцах өөр зүйл алга уу?
Зочин [192.82.72.148] 2023-05-27 15:44:12
Та нах өөрслийгээ биш эгэл түмний хүүхдийг гэгээрүүлэх хэрэгтэй, соц нийгмийн үед ажилчин малчин ардын хүүхдыг аль болох дэмждэг байсан
Зочин [66.181.165.7] 2023-05-27 13:03:45
Дарга нарын хүүхдүүд бэлдээрээ