"Универсиад" наадам БНХАУ-ын Чэндү хотод зохион байгуулагдана

Aдмин / Гадаад мэдээ

Долдугаар сарын 28-нд БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Чэндү хотод Дэлхийн оюутны зуны 31 дүгээр Универсиад их наадам нээлтээ хийнэ. Хятад улс Универсиад наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа нь энэ бөгөөд харин тус улсын баруун бүс нутаг анх удаа олон улсын спортын цогц арга хэмжээ зохион байгуулж буй гэнэ. Наадам эхлэхэд хоёр сарын хугацаа үлдээд байгаа энэ үеэр Чэндү хот Универсиад наадмын бэлтгэлийг "энгийн, аюулгүй, сэтгэл хөдөлгөм" гэсэн уриан дор ажиллаж, үндсэндээ бэлэн болжээ.

сонин mn

Универсиад наадамд зориулан 13 заал талбайг шинээр, 36 талбай, ордныг шинэчлэн засаж, 2021 ондоо багтан, бүгдийг нь ашиглалтад оруулсан бөгөөд FISU буюу Олон улсын оюутны спортын холбооны шалгуурыг хангаж, олон улсын тэмцээний стандартыг бүрэн хангасан байна. Нээлт болох Дун Ань нуурын спортын парк нь 40 мянган суудалтай төв цэнгэлдэх хүрээлэн, 18 мянган суудалтай олон зориулалт бүхий заал талбай, 4500 хүний суудалтай усан спортын ордон, бөмбөгийн талбай зэргээс бүрдсэн иж бүрэн шинэ цогцолбор гэнэ.

Наадмын хаалт Чэндүгийн задгай хөгжмийн паркад болно. Уг паркийн үндсэн барилга нь 14,100 метр квадрат талбай эзэлдэг, дэлхийн хамгийн томхагас задгай, хагас битүү театртай гэдгээрээ онцлог гэнэ.

сонин mn

сонин mn

сонин mn

Универсиадын хотхоныг Чэндү их сургуульд байгуулсан бөгөөд 11,000 хүний багтаамжтай 6522 өрөөтэй. Хотхоноос төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл тээврийн 13 байгууламж шинээр байгуулжээ.

сонин mn

Г.Бямба


Сэтгэгдэл

зочин [192.82.65.120] 2023-05-31 08:41:05

Миний Монголын ард түмэн минь ээ УИХ-д сонгосон хүнээ эргээд нэг харцгаая. 2024 онд сонголто зөв хийе

Зочин [202.9.46.164] 2023-05-30 17:55:10

Хятадын нэг муж нь нүсэр том тохилог спортын цэнгэлдэх хүрээлэнтэй байдаг. Харин монгол хоцрогдсон жижигхэн хуучин спортын цэнгэлдэх хүрээлэнтэйгээ байсаар байна. Орк монголчууд ичээсэй.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.