В.Зеленский Өмнөд Солонгосыг агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл нийлүүлэхийг уриалжээ

Aдмин / Гадаад мэдээ

БНСУ Киевт шаардлагатай байгаа агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл нийлүүлнэ гэж найдаж буйгаа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Chosun Ilbo” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Мягмар гарагт нийтлэгдсэн ярилцлагадаа В.Зеленский Сөүл зэвсгийн нийлүүлэлтдээ хязгаарлалт тавьсныг анхааралдаа авч байгаа ч эдгээр зарчим нь эрчим хүчний дэд бүтцийн байгууламжуудыг хамгаалах хамгаалалтын систем, тоног төхөөрөмжид хамаарахгүй гэж үзэж байгаагаа тэмдэглэсэн байна.

"Агаарын довтолгооноос хамгаалах систем нь зэвсэг биш, зөвхөн хамгаалалтын зориулалттай тоног төхөөрөмж юм. Украиныг сэргээн босгохын тулд бидэнд "тэнгэрийн бамбай" хэрэгтэй байна. Энэ тал дээр БНСУ бидэнд тусална гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна" гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Түүний гэргий Олена Зеленская Сөүлд тавдугаар сарын эхээр айлчлах үеэрээ мөн агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл нийлүүлэхийг БНСУ-д уриалсан юм.

Украины Ерөнхийлөгч мөн ОХУ-аас Беларусийн нутаг дэвсгэр лүү стратегийн бус цөмийн зэвсэг шилжүүлэн байрлуулж буй талаар тайлбар өгчээ “Украин улс Оросын цөмийн зэвсэгтэй холбоотой аюул занал, арга хэмжээнээс айхгүй. Энэ бол Украин, Европыг айлган сүрдүүлэх зорилготой улс төрийн заль мэх" гэдэгт итгэлтэй байна гэж В.Зеленский хэлсэн байна.

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Оросын стратегийн бус цөмийн зэвсгийг нутаг дэвсгэрт нь шилжүүлэн байрлуулж эхэлсэн гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.

БНСУ өнөөг хүртэл Киевт санхүүгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлж, дуулга малгай зэрэг цэргийн хэрэгсэл илгээж байсан ч зэр зэвсэг нийлүүлээгүй юм. Дөрөвдүгээр сард Юн Сог Ёль "дайны хуулийг бүдүүлгээр зөрчсөн" тохиолдолд Сөүл зэвсэг нийлүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдсэн билээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.167.117] 2023-06-01 22:09:08

ЗЭВСЭГ ГУЙГААД ЯВАА НЬ ДАЙН ӨДӨӨГЧ БИШ ЮМ УУ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.