Украины эзлэгдсэн газар нутгийг Оросын мэдэлд үлдээхийг санал болгосон гэх мэдээллийг няцаав
Хятадын тусгай төлөөлөгч Ли Хуэй Европт хийсэн айлчлалынхаа үеэр Украины түр эзлэгдсэн газар нутгийн зарим хэсгийг ОХУ-ын мэдэлд үлдээхийг санал болгосон гэх “The Wall Street Journal” сонины мэдээг Хятадын Гадаад хэргийн яамны /ГХЯ/ хэвлэлийн нарийн бичгийн дарга Мао Нин няцаажээ.
“Хятад улс тусгай төлөөлөгч Ли Хуэйн айлчлалын талаарх мэдээллийг цаг тухайд нь нийтэлсэн. Баттай мэдээлэл авахыг хүсвэл тэндээс лавлана уу. Мөн Украины Гадаад хэргийн сайд бусад талуудтай холбогдсон гэдгээ, тусгай төлөөлөгч Ли Хуэй "Wall Street Journal"-ын мэдээлж байгаа мэдэгдлийг хийсэн гэж нэг ч улс мэдээлээгүй гэдгийг олон нийтэд мэдэгдсэн талаар би бас мэдэгдэж байсан" гэж Мао Нин хэлсэн байна.
Энэ сард Киев, Варшав, Берлин, Парис, Брюссельд айлчилсан Хятадын тусгай төлөөлөгч Ли Хуэй Украины түр эзлэгдсэн гар нутгийн зарим хэсгийг ОХУ-ын мэдэлд үлдээж, Украинд нэн даруй гал зогсоохыг Европын засгийн газруудад уриалсан гэж “The Wall Street Journal” Өрнөдийн албаны хүмүүсийг эх сурвалж болгон мэдээлжээ.
Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын зөвлөх Михаил Подоляк тус хэвлэлийн мэдээлэлд хариу тайлбар хийхдээ, “ямарваа нэг буулт хийсэн хувилбар” бол “ардчиллын ялагдлыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн үг юм гэж цохон тэмдэглэсэн байна.
Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мөн уг мэдээллийг няцаажээ.
Сэтгэгдэл
Зочин [150.129.141.17] 2023-05-31 23:52:32
Яиар ч үүрэг эрх мэдэлгүй амьтан. Энэ бид 2ын элч гэж юу байсан юм үүнийг бас хэн тоохов дээ, энэ тэгээд дайныг зогсоолоо юу
зочин [192.82.80.213] 2023-05-31 23:03:27
Украйнчуудыг бурхан ивээх болтугай.