МОНГОЛЫН 3X3 ЭРЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ УНГАРЫГ 21:19 ХАРЬЦААТАЙГААР ХОЖИВ

Aдмин / Спорт

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн долоо дахь удаагийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Австри улсын Вена хотын Ратхаусплатц цэнгэлдэхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эрэгтэй шигшээ багийн тоглолтууд өнөөдөр эхэллээ. Эхний тоглолтоо Унгарын шигшээ багийн эсрэг хийж 21:19 онооны харьцаатайгаар ялалт байгуулав. Тоглолтын сүүлийн оноог О.Энхбаатар авсан бөгөөд А.Ананд 12 оноо авч багаа тэргүүллээ.

Хэсгийн хоёр дахь тоглолтоо Швейцарын шигшээ багтай 20:00 цагаас хийнэ.

Мөн зургаадугаар сарын 2-нд 20:00 цагаас Швейцарын багийн эсрэг, 21:25 цагаас Япон улсын шигшээ багтай тоглосноор хэсгийн шатны тоглолтуудаа өндөрлүүлэх юм.

Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, Ц.Отгонжаргал нар нэрлэгдсэн бол эмэгтэй шигшээ багт Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра нар багтсан байна.

Эрэгтэй, эмэгтэй дөрвөн хэсэг тус бүрийн эхний гурван шигшээ баг нь хасагдах шатанд шалгарах бөгөөд хэсгээс нэгдүгээр байраар гарвал шөвгийн 16-д шууд шалгарна. Хэрэв хэсгээс хоёр, гуравдугаар байраар гарвал урьдчилсан шатанд тоглох бөгөөд хожвол шөвгийн 16-д шалгарах юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.