Хятадад хөрөнгө оруулагч гадаадын компаниудын ашиг орлого нэмэгдэж байна
“2023 оны нэгдүгээр улирлын Хятадад дахь гадаадын худалдаачдын бизнес эрхлэх орчны тайлан”-г 5-р сарын 30-нд Хятадын худалдааг дэмжих нийгэмлэг нийтэлсэн байна. Тайланд, Хятадад хөрөнгө оруулсан гадаадын компаниудын олонх нь ашигтай ажиллаж байна гэж дурджээ. Энэ оны эхний улиралд Хятад улсын бодитой авч ашигласан гадаадын хөрөнгө 408 тэрбум 450 сая юань болж, өмнөх жилээс 4.9 хувь нэмэгджээ. Голландын Viking компанийн Удирдах зөвлөлийн дарга ,Толстой Хаген хэлэхдээ, энэ онд бид Хятадад шинэ контор нээсэн.
Бид Хятад түншүүдтэй хөлөг онгоц үйлдэх болон хөрөнгө хуримтлуулах талын хамтын ажиллагаа өрнүүлнэ гэжээ.
Тоо баримтаас үзвэл, эхний улиралд Хятад дахь Францын хөрөнгө оруулалт 635.5 хувь, Английнх 680.3 хувь, Германых 60.8 хувь, харин Японых 47.7 хувь , Швейцарийнх 47.4 хувь, Өмнөд Солонгосынх 36.5 хувиар тус тус нэмэгдэж, "Бүс ба Зам" дагуу орнуудын Хятадад оруулсан хөрөнгө өмнөх жилээсээ 27.8 хувиар нэмэгдсэн байна.
Хятадын худалдааг дэмжих нийгэмлэгийн 30-нд нийтэлсэн тайлангаас үзвэл, эхний улиралд гадаадын кампаниуд татвар хураамж, банк санхүүгийн үйлчилгээ, нийтийн эзэмшлийн дэд бүтэц, хил дамнасан худалдаа, худалдааны маргааныг зохицуулах, зах зээлийн зөвшөөрөл, хүний нөөц зэрэг салбарт сэтгэл ханамжтай байгаа юм. Хятадын худалдааг дэмжих нийгэмлэгийн хэвлэлийн төлөөлөгч Ван Линьже хэлэхдээ, гадаадын компаниудын 97 хувь нь өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас хойш Хятадын засгийн газрын гаднын компаниудад хэрэгжүүлж буй бодлогод сэтгэл ханамжтай буйгаа илэрхийлсэн. Тэд ирэх таван жилд Хятадад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээ илэрхийлсэн гэжээ.
Сэтгэгдэл