Монгол Улс Евро-Азийн тээвэр ложистикийн сүлжээнд автозамаар холбогдлоо

Aдмин / Гадаад мэдээ

Манай улс Евро-Азийн тээвэр ложистикийн сүлжээд автозамаар холбогдоод байгааг Шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ. Тэрбээр, олон улсын геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-аас БНХАУ, Энэтхэг, Пакистан улсууд руу чиглэсэн тээврийн коридор Монгол Улсаар дайрах боломж шинээр бий болж байгааг дурдаж, үүнийг ашиглахаар Монгол Улс санал санаачлага гарган яриа хэлэлцээг хийж байна. Ингэж чадвал Монгол Улсын эдийн засаг тэлэх боломж болно гэв.

Түүнчлэн Монгол Улс Ази, Номхон далайн орнуудын Худалдааны хэлэлцээрт нэгдэн орсныг мэдээлж, үүнд багтаж буй БНСУ, Энэтхэг, Пакистан, Бангладеш, Лаос, БНХАУ улсуудтай хийх худалдааг Евро-Азийн тээвэр ложистикийн сүлжээгээр гүйцэтгэх боломжтой байгааг хэллээ.

"Эдгээр улс руу Монгол Улс 10.667 бараа, бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлтттэй үнээр экспортлох боломж өмнө нь бүрдсэн. Одоо энэ боломжоо бүрэн ашиглах хэрэгтэй байна. Мөн Европын холбооны улсуудтай тохирсон хөнгөлөлттэй нөхцөлийн систем болон Япон улстай хийсэн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зэрэг гадаад худалдаагаа хөгжүүлэн өргөжүүлэх өргөн боломжууд байна" гэдгийг Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар онцоллоо.

Манай улс Япон руу 5700 нэрийн бараа, бүтээгдэхүүн, Японоос манай улсад 9300 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүй, тарифын хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх, Монголоос Европын холбоо руу 7200 бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттэй гаргах худалдааны системд нэгдсэн юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.