НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын асуудлаар яаралтай хуралдана

Aдмин / Гадаад мэдээ

НҮБ-ын Аюулгүй Зөвлөл БНАСАУ-ын тагнуулын хиймэл дагуул хөөргөх оролдлогод авах хариу арга хэмжээний талаар хэлэлцэхээр баасан гарагт яаралтай хуралдахаар болжээ.

Япон, АНУ тэргүүтэй орнууд яаралтай хуралдаан зарлахыг уриалжээ. Тэдний мэдэгдсэнээр, БНАСАУ хиймэд дагуулаа хөөргөхдөө баллистик пуужингийн технологи ашиглаж, Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн байна.

Лхагва гарагт БНАСАУ баруун хойд нутгийн Сохэ хөөргөх станцаас цэргийн тагнуулын хиймэл дагуул тээсэн пуужинг хөөргөсөн талаараа мэдэгдсэн юм. Гэвч пуужин хоёр дахь угсрааны хөдөлгүүрт доголдол гарсны улмаас хүчээ алдаж, Шар тэнгист унасан уг мэдээнд дурджээ.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын эсрэг нэгдсэн арга хэмжээ авч чадаагүй байгаа юм. АНУ, Япон болон бусад улс БНАСАУ-ыг шүүмжилсэн мэдэгдэл гаргахыг уриалдаг бол Хятад, Орос АНУ-ыг Солонгосын хойгийн эргэн тойронд хурцадмал байдлыг улам даамжруулж байна гэж буруутгасаар иржээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.