Канадад урьд өмнө гарч байгаагүй түймэр дэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

Канадын Нова Скоша мужийн өмнөд үзүүрт гарсан түймрийн улмаас 20 мянга орчим га талбай шатаж, галын дөл бараг 100 метрийн өндөрт хүрч байна гэж тус мужийн албаны хүмүүс мэдээлжээ. Үүний зэрэгцээ мужийн хамгийн том хот болох Халифаксын ойролцоо олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн өөр нэг түймэр ассаар байна. Түймрийн утаа өмнө зүгт тархаж, АНУ-ын нутаг дэвсгэрт хүрээд байгаа аж.

Албаны хүмүүсийн мэдээлснээр, пүрэв гаргийн өглөөний байдлаар Нова Скоша мужийн өмнөд нутгийн Шельбурн тойрогт дэгдсэн томоохон хэмжээний түймэр үргэлжлэн ассаар байна. Түймэрт хүний амь эрсдэж, түлэгдэж гэмтээгүй хэдий ч 50 орчим байшин шатаж сүйджээ.

Нова Скоша мужийн Байгалийн нөөц газрын хэвлэлийн төлөөлөгч Дейв Роквүүд лхагва гарагт хэвлэлийнхэнд мэдээлэхдээ, түймэр “маш хурдан тархаж”, түймрийн дөл 60-90 метр өндөрт хүрч байна гэжээ.

Канадын Хатан хааны морьт цагдаагийн газрын (RCMP) орон нутаг дахь салбараас мэдээлснээр, тус бүсээс 6000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Тэд мөн Халифакс хотын ойролцоох бүсээс 16 400 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Хотын ойролцоо дэгдсэн түймэр өнгөрсөн долоо хоногийн бямба гаргаас хойш үргэлжлэн асаж байгаа бөгөөд 836 га талбайг хамарч, 200 орчим байшин, барилга байгууламж шатаж сүйдсэн байна. Лхагва гарагт Нова Скоша мужийн эрх баригчид ил задгай газар гал түлэх хоригийг зөрчсөн тохиолдолд оногдуулах торгуулийн хэмжээг 237.50 канад доллар байсныг эрс нэмэгдүүлж 25 мянган канад доллар /18 000 ам.доллар/ болгожээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.