П.Орхон, Э.Дэлгэрмаа нар шигшээд шалгарчээ
Бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох энэ жилийн гурав дахь цуврал Киргиз Улсын нийслэл Бишкект болж байна.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57, 62, 68, 76 кг-ын жингийн үдээс өмнөх барилдаанууд болжээ.
Манай улсаас өнөөдөр 3 бүсгүй дэвжээнд гарч барилдсанаас 62 кг-ын жинд гавьяат тамирчин П.Орхон, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа нар шигшээ барилдаанд өрсөлдөхөөр болж, 62 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдахаар шалгараад байна.
Медалийн төлөөх барилдаан Монголын цагаар 20:00-д эхлэх юм.
Сэтгэгдэл
пизду дагвадорж [64.119.16.251] 2023-06-02 20:35:04
чөлөөтийн холбоо гэж сөнөсөн газар байнаа