Жо Байден: Өрийн таазын тухай хууль эдийн засгийн гамшигт дефолтоос сэргийлэх болно
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2023 оны 6-р сарын 2-ны өдөр Вашингтон дахь Цагаан ордонд өрийн таазыг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар ард түмэндээ хандаж үг хэллээ.
Тодруулбал тэрээр: "Хэн ч хүссэн бүхнээ авч чаддаггүй ч Америкийн ард түмэн хэрэгтэй зүйлээ авч чадсан. Бид эдийн засгийн хямрал, эдийн засгийн уналтаас сэргийлж чадлаа. Өрийн дээд хязгаарыг тогтоох тухай хуулийн төслийг пүрэв гарагийн орой Сенат 63-36 саналаар баталснаар хоёр намаас хангалттай дэмжлэг аван, танхимын 60 саналын босгыг давж, маргаан талцал гарахаас зайлсхийх боломжтой болсон.
Энэ бол амин чухал шийдвэр.Сүүлийн хэдэн жилийн хугацаанд бидний гаргасан бүх ахиц дэвшлийн хамгийн чухал зүйл нь АНУ-ын итгэл.Энэхүү итгэлийг бүрэн дүүрэн хадгалж, эдийн засгийг үргэлжлүүлэн өсгөж, улс үндэстний үнэт зүйлсийг тусгасан төсвийг батлах явдал чухал юм." гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл
Зочин [192.82.83.181] 2023-06-04 17:16:02
Энэ зөнөг мөнө өгөөюу чамд ану уруудаж явнаа
Зочин [66.181.160.88] 2023-06-03 23:40:23
АНУ бол амьдралыг тэтгэдэг улс. Харин улаан орос амьдралыг сүйрүүлдэг...
Зочин [202.21.108.13] 2023-06-04 18:30:50
amidralaa tetguuleechee tegeed ene uvuuguur? hoshnogoo toslohoo martav