Манай гурван бүсгүй Бишкект 53 кг-ын жингийн медалийн тавцанд зэрэгцэн зогсов

Aдмин / Спорт

Кыргызстаны Бишкек хотод болж буй Каба Уулу Кожомкул болон Раатбек Санатбаевын нэрэмжит дэлхийн чансааны оноо олгох тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Монголын гурван бүсгүй иж бүрэн медаль хүртэж шагналын тавцанд зэрэгцэн зогсов.

Тодруулбал, “Белград-2022” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Батхуягийн Хулан алт, “Улаанбаатар-2023” Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Ганбаатарын Отгонжаргал мөнгө, олимп, ДАШТ-ий хүрэл медальт гавьяат тамирчин Бат-Очирын Болортуяа хүрэл медалиар энгэрээ мялаасан.

53 кг-ын жинд 13 бөх барилдсан бөгөөд финалд шалгарсан монгол бүсгүйчүүдийн дуэльд Б.Хулан 8:0-ээр ялсан бол Б.Болортуяа хүрлийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Жян Мей-инийг цэвэр дарав.


Сэтгэгдэл

Sainaa Ndn [203.91.115.49] 2023-06-05 12:13:47

Yamar sport yum boldoo geed orson, neg bohiin torol l bololtoi. Yamar boh yum boldoo. Medeenii site shuu uhaantai bol yadaj teriigee tavimaar yum


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.