Ли Шанфу: Хэрвээ хэн нэгэн Тайванийг салгах гэж оролдвол Хятадын арми огтхон ч эргэлзэлгүй тулалдана
Зургадугаар сарын 4-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан хамгаалахын сайд Ли Шанфу 20 дахь удаагийн Шангри-Ла яриа уулзалтын үеэр "Хятадын аюулгүй байдлын шинэ санаачилга" сэдвээр илтгэл тавьжээ.
Ли Шанфу энэ үеэрээ: "БНХАУ Хятад маягийн орчин үеийн хөгжлийн замд амжилттай орж, хамтын хөгжлийг ахиулахад хүчтэй түлхэц өгч байна. Мөн дэлхийн энх тайвныг сахин хамгаалахад чухал хувь нэмэр оруулж, дэлхийн засаглалыг сайжруулахад эерэг үүрэг гүйцэтгэсэн.
Ази Номхон далайн хувь заяаны нэгдмэл цогцын тухай ойлголтыг нэмэгдүүлж, бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны эрүүл хөгжлийг урагшлуулж, нээлттэй, хүртээмжтэй, ил тод, эрх тэгш бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны бүтцийг бий болгохын төлөө Хятад улс талуудтай хамтран ажиллахад бэлэн байна.
Тайвань бол Хятадын Тайван., Тайванийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь Хятадын ард түмний дотоод хэрэг, гаднын ямар ч хүчин хөндлөнгөөс оролцох эрхгүй. Хэрвээ хэн нэгэн Тайванийг Хятадаас салгах гэж оролдвол Хятадын арми өчүүхэн ч гэсэн эргэлзэхгүй, ямар ч өрсөлдөгчөөс айхгүй, ямар ч золиос гаргахаас айхгүй, үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай хамгаалах болно" гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл