Автомашины "АЗЫН" 12 дугаар зарсан ЗТХЯ-ны мэргэжилтэнд ЯЛЛАХ дүгнэлт үйлдүүлнэ

Aдмин / Хууль

Автомашины азын гэгдэх ижил тоо, цифртэй дугаарыг албан тушаалаа ашиглаж бусдад худалдан борлуулсан хэрэгт холбогдсон, ЗТХЯ-ны мэргэжилтнээр ажиллаж байсан эмэгтэйд яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Уг дугаартай хэргийг АТГ удаа дараа шалгаж, холбогдох журмыг нь өөрчлөх мэдэгдэл хэд хэдэн удаа өгч байсан.

Үүнтэй холбоотойгоор тус яамныхан VRS буюу тээврийн хэрэгсэлд улсын бүртгэл, шилжилт хөдөлгөөн хийх, дугаар олгох, тээврийн хэрэгслийн бүртгэлийн программд өөрчлөлт оруулж иржээ.

Гэвч ЗТХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн асан Б.Эрдэнэтуяа уг программыг хариуцан ажиллаж байхдаа тээврийн хэрэгслийн улсын дугаарын шинэ сери гаргахад ижил тоотойг нь иргэд захиалах боломжгүй төлөвт оруулан, тохиргоог нь өөрчилж байсан хэрэгт холбогдсон гэнэ.

Улмаар азын гэх 12 дугаарыг илүү үнээр худалдан борлуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан байна. АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийнхэн уг хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлжээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.168.131] 2023-06-07 10:08:54

Ene turiin alban haagchid gej deer dorgui idej uusan haashaa har sdanuud ve...


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.