Финланд улс ОХУ-ын ЭСЯ-ны есөн ажилтныг нутаг буцаана

Финланд улс ОХУ-ын Элчин сайдын яамны /ЭСЯ/ есөн ажилтныг Хельсинкээс нутаг буцаахаар төлөвлөж байгаа талаар тус улсын Засгийн газрын цахим хуудсанд өнөөдөр нийтэлсэн мэдэгдэлд дурджээ. "Финланд улс ОХУ-ын ЭСЯ-ны есөн ажилтныг нутаг буцааж байна" гэж уг мэдэгдэлд дурджээ. Финландын тал тэднийг тагнуулын үйл ажиллагаанд буруутгаж байгаа аж. "Дипломат ажилтнуудыг нь нутаг буцаахаар болсныг ОХУ-ын Элчин сайдад мэдэгдэнэ" гэдгээ Финландын Гадаад хэргийн яам онцлон тэмдэглэсэн байна. ОХУ-ын Гадаад хэргийн яам мөн Финландын консулын газрын ажилтнуудын орон тоог цомхотгож байгаагаа Москвад суугаа тус улсын Элчин сайд Антти Хелантерад мэдэгджээ.
Сэтгэгдэл
tntcdfsfxx [192.42.116.192] 2024-11-17 03:49:42
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
goyfwacflb [192.42.116.192] 2024-11-17 03:49:41
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?