Канадын түймрийн утааны улмаас АНУ-д агаарын бохирдлын сэрэмжлүүлэг гаргажээ
Канадад гарсан ойн түймрийн өтгөн утаа бүрхсэний улмаас АНУ-ын олон бүс нутаг, түүний дотор Нью-Йоркт агаарын чанар муудсан тул эрх баригчид лхагва гарагт иргэдэд хандан сэрэмжлүүлэг гаргажээ. Нью-Йорк хотын захирагч Эрик Адамс хотыг улбар шар өнгийн утаа бүрхэж, агаарын бохирдлын түвшин урьд хожид байгаагүй хэмжээнд хүрснийг анхааруулсан байна. Улмаар агаарын тээврийн зарим нислэгийн хуваарийг өөрчилж, спортын арга хэмжээнүүдийг хойшлуулахад хүрчээ.
Э.Адамс нөхцөл байдал маш хүнд байгааг тэмдэглээд, агаарын чанартай холбоотой сэрэмжлүүлгийг пүрэв гаргийн орой хүртэл гаргах төлөвтэй байна хэмээн твиттер хуудсандаа бичжээ. Тэрбээр иргэдэд амны хаалт зүүх, мөн гадаа байх хугацаагаа хязгаарлахыг зөвлөсөн байна.
Нью-Йоркийн агаарын чанар ойн түймрийн утааны улмаас лхагва гарагт эрс муудаж, хамгийн муу үзүүлэлтэд хүрснийг Шведийн агаар цэвэршүүлэгч үйлдвэрлэгч “IQAir AG” компанийн хэмжилтийн мэдээлэл харуулжээ. Канадын Засгийн газрын мэдээллээр, лхагва гаргийн байдлаар улсын хэмжээнд 400 гаруй ойн түймэр асаж байгаагаас 230 гаруйг нь цурманд хараахан оруулаагүй байна.
Сэтгэгдэл
ilaehjrfth [45.83.104.137] 2024-11-09 16:35:58
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
nljowpqyql [45.83.104.137] 2024-11-09 16:35:54
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
bqmxmwrxad [192.42.116.219] 2024-11-03 13:25:25
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
scstvcelgs [192.42.116.219] 2024-11-03 13:25:25
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?