АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан М.Пенс ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэв

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Майк Пенс 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн нам доторх сунгаанд өрсөлдөнө гэдгээ лхагва гарагт албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр сонгуулийн кампанит ажлаа эхлүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг энэ долоо хоногийн эхээр хүргүүлсэн юм. Улмаар ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас /БНН/ нэр дэвшихийн төлөө өрсөлдөнө гэдгээ лхагва гарагт Айова муж улсын Де-Мойн хотод албан ёсоор мэдэгджээ.

М.Пенс цугласан олонд хандан үг хэлэх үеэрээ, дэд Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан үе болон хоёр жилийн өмнө АНУ-ын Капитолын ордон руу халдсан явдлын талаар дурдаад, тухайн үед Ерөнхийлөгч Дональд Трамп өөрөөс нь ерөнхийлөгч эсвэл Үндсэн хууль хоёрын аль нэгийг сонгохыг шаардаж байсан хэмээн ярьсан байна.

Тэрбээр үргэлжлүүлэн, “Өөрийгөө Үндсэн хуулиас дээгүүр тавихыг хүсэж байсан хэнбугай ч АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдох ёсгүй” хэмээн хэлжээ. Түүнчлэн одоогийн Ерөнхийлөгч Жо Байден болон “радикал зүүний үзэлтнүүд” Америкийг доройтуулан сулруулж, улс оронд инфляц, эдийн засгийн хямрал зэрэг “маш олон асуудал” нүүрлээд байгааг онцолсон байна.

БНН-ын сунгаанд мөн Флорида муж улсын захирагч Рон Десантис, Сенатч Тим Скотт, Өмнөд Каролина муж улсын захирагч асан Никки Хейли тэргүүтэй улстөрчид нэрээ дэвшүүлээд байгаа бөгөөд тэд бүгд Д.Трампыг санал асуулгуудад тэргүүлж байгааг мэдэж буй. Улмаар намын сунгаанд ялсан нэр дэвшигч ирэх оны 11 дүгээр сард болох сонгуульд Ж.Байдентай өрсөлдөх төлөвтэй байна.


Сэтгэгдэл

Зочин [87.122.25.233] 2023-06-09 15:26:06

Бас дараагийн чөтгөр нь ...

Зочин [202.9.46.221] 2023-06-08 12:57:08

Ардчилсан нам төсвийнхөө ихэнх мөнгийг дайн, галт зэвсэг, дүрвэгсэд, хүмүүнлэгийн тусламжид зарцуулаад эдийн засгаа сэхээнд оруулсан учраас ардчилсан намын рейтинг маш их унасан. Ирэх жилийн сонгуулиар бүгд найрамдах нам ялах магадлал өндөр байна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.