Шүүх хурлын тов гартал С.Батдөлийг үргэлжлүүлэн ЦАГДАН ХОРИНО
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн аваад хянаж байна.
Хавтаст хэргийн материалаас үзэхэд яллагдагч С.Батдөлд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дуусахаар байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ зүйлийн 1.5-д заасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна” гэж хуульчилсан.
Яллагдагч С.Батдөлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг харгалзан тус шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 952 дугаартай захирамжаар яллагдагчийг шүүх хурлын тов тогтоох хүртэл цагдан хорих хугацааг сунгаж шийдвэрлэв.
Тойм бэлтгэсэн: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Ц.Дайрийжав
Сэтгэгдэл
ЗОЧИН [122.201.31.18] 2023-06-08 19:27:14
АВИЛГА, АЛБАН ТУШААЛЫН ИЙМ ХЭРЭГ УБТЗ-д ХӨГЖИН ЦЭЦЭГЛЭСЭН НЬ УБТЗ-ЫН ДАРГААР ХЭРЛЭН ГЭХ АЖИЛЛАСАН АЛБАН ТУШААЛ БҮРТЭЭ ХУЛГАЙ, ЛУЙВРЫГ ЯАЖ ХИЙХИЙГ ТӨГС ЭЗЭМШИЖ ГҮЙЦЭЛДҮҮЛСЭН, ЕР-Ч ХҮРЭЛСҮХ ГЭХ ХУЛГАЙЧТАЙ ХЭТЭВЧ НЭГ, МЭРГЭЖЛИЙН БУС, МАН-ЫН ШАЛГАРСАН ХУЛГАЙЧДЫН НЭГИЙГ ТАВЬСАНТАЙ ШУУД ХОЛБООТОЙ. УБТЗ-ЫН "БАГА СААРАЛ ОРДОН"-д "ШҮҮР" АЖИЛЛАГААГ ЯВУУЛЖ ХУЛГАЙЧ, АВИЛГАЧДЫН "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ"-г ШҮҮРДЭН ХИЙЖ, ЭНЭ АВИЛГАЧИД, ХУЛГАЙЧДЫГ ЗАЙЛУУЛСАН ЦАГТ, УБТЗ-ын ДАРГААР НЭР ЦЭВЭР, УЛС ЭХ ОРНЫГ ХАМАРСАН, БАЯЛАГ, ТӨСӨВ, БАНК, САНХҮҮ, САНГУУДЫГ ХУУ ХАМЖ ХУЛГАЙЛЖ ЦӨЛМӨСӨН МАН-ын ХУЛГАЙЧУУДТАЙ НЭР ХОЛБОГДООГҮЙ, ТӨМӨР ЗАМЫН УУГУУЛ МЭРГЭЖЛИЙН ХҮНИЙГ ТАВЬСНААР УБТЗ-д ГААРСАН ЭНЭ АВИЛГА, ХУЛГАЙ АЛГА БОЛНО.
Zochin [66.181.161.51] 2023-06-08 20:18:56
Zartai er yum bishuu Ashigt maltmald baihdaa bas l samarsan hulgaich gej yaridag shu de
Зочин [64.119.23.200] 2023-06-08 19:06:28
Энэ хулгайчийг даруйхан буудан хороогоод, дээр нь шээгээд жорлонд хая.
Зочин [66.181.185.214] 2023-06-08 15:12:58
Авлигач хулгайч нарт таарсан ялыг нь оноо. Энэ хэрэгт УБТЗ-ын албан тушаалтнууд оролцсон байж таараа. Батдөл ганцаараа хэргийг үүрч байгаан байх даа.