Майк Пенс Д.Трампыг АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох ёсгүй гэв
АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Майк Пенс АНУ-ын Ерөнхийлөгчийн 2024 оны сонгуульд нэр дэвших эрхийн төлөөх Бүгд Найрамдах нам доторх сунгаанд өрсөлдөнө гэдгээ Лхагва гарагт Айова муж улсын Де-Мойн хотод албан ёсоор зарлав.
Тэрбээр энэ үеэрээ: "АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Америкийг доройтуулан сулруулсан ба өдгөө манай оронд инфляци, эдийн засгийн хямрал зэрэг “маш олон асуудал” нүүрлээд байгаа" гэжээ.
Мөн хоёр жилийн өмнө АНУ-ын Капитолын ордон руу халдсан явдлын талаар дурьдахдаа тухайн үед Ерөнхийлөгч байсан Дональд Трамп өөрөөс нь Ерөнхийлөгч, Үндсэн хууль хоёрын аль нэгийг сонгохыг шаардаж байсан.Өөрийгөө Үндсэн хуулиас дээгүүр тавихыг хүсэж байсан хэнбугай ч АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдох ёсгүй” хэмээсэн байна.
Сэтгэгдэл