Турк улсыг ЕХ-нд элсүүлэх тухай яриа хэлэлцээг урагшлуулахыг уриалжээ
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган лхагва гарагт Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишельтэй утсаар ярих үеэрээ Турк улсыг Европын Холбоонд /ЕХ/ элсүүлэх тухай яриа хэлэлцээг урагшлуулах шаардлагатай байгааг онцолжээ.
“Европын хувьд стратегийн ач холбогдол бүхий Турк улсыг ЕХ-нд бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх чиглэлээр тодорхой, бодитой хөтөлбөр бүхий яриа хэлэлцээг бүх түвшинд өргөжүүлэх шаардлагатай” гэж Р.Эрдоган хэлсэн байна.
Түүнчлэн Анкара, Брюссель хоорондын гаалийн холбооны хэлэлцээрийг шинэчлэх, Турк иргэдийг ЕХ-нд визгүй зорчих боломжоор хангах, мөн шилжин суурьших асуудлыг зохицуулах, терроризмтой тэмцэх асуудлаар хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал болохыг Туркийн төрийн тэргүүн онцлон тэмдэглэжээ. Турк улс нь ЕХ-нд элсэх тухай яриа хэлэлцээг 2005 онд эхлүүлсэн хэдий ч 2016 онд болсон төрийн эргэлт хийх оролдлогын дараа Р.Эрдоганы зарласан онц байдал удаан үргэлжилснээс хойш уг хэлэлцээ хэдэн жилийн турш зогсонги байдалд ороод байгаа юм.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
Зочин [202.126.88.103] 2023-06-08 19:48:55
Зочин [202.9.46.221] 2023-06-08 16:32:13
ЕХ ч гэж дээ. Долларын эзэд мөнгө санхүүгийн эзэдэд үйлчилдэг хувийн байгууллага.