АХБ-НААС 655 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ БҮХИЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

Aдмин / Эдийн засаг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан юм. Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын хамгийн том түнш байгууллагын нэг болох Азийн хөгжлийн банктай ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор тус банкнаас Монгол Улсад хуваарилж болох 655 сая ам.долларын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг хийлээ. Энэхүү санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг УИХ-ын төсөв, эдийн засаг болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодод танилцуулж, хөтөлбөрт гарын үсэг зурах эрх олгох Ерөнхий сайдын захирамжийн төслийг зөвшилцөн дэмжсэнээр хоёр талаас гарын үсэг зурсан.

АХБ-тай байгуулах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр нь олон улсын гэрээ бөгөөд УИХ-аар зайлшгүй соёрхон батлах шаардлагатай тул ийнхүү хуулийн төслийг боловсруулж оруулж ирж байна. Тус хөтөлбөрийг УИХ-аар соёрхон батлуулснаар хөтөлбөрийн эх үүсвэрийг заавал авч ашиглах үүрэг хүлээхгүй бөгөөд энэ нь зээлийн гэрээ биш юм. Харин хөтөлбөрийг УИХ-аар соёрхон баталсан тохиолдолд АХБ-тай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг зээлийн гэрээ, хэлэлцээрийг байгуулж ажиллах боломжтой болно гэлээ. Хөтөлбөрт гарын үсэг зурснаас хойших хугацаанд дараах төсөл хөтөлбөрийн зээлүүдийн яриа хэлэлцээг АХБ-тай эхлүүлэн, бэлтгэл ажлыг хангаж ажиллажээ. Төсвийн дэмжлэгийн хэлбэрээр гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор 200 орчим сая ам.доллар. Үүнд:

-Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогын арга хэмжээг дэмжих төсвийн дэмжлэгийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 100 сая ам.доллар;
-Төсөв, санхүү, эдийн засгийг бэхжүүлэх төсвийн дэмжлэгийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 100 сая ам.доллар;
-Шинэ сэргэлтийн бодлого болон Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор 400 орчим сая ам.доллар.
-Хилийн үр бүтээмжийг сайжруулж тогтвортой худалдааг дэмжих төслийн хүрээнд 100 сая ам.доллар орчим;
-Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх, засвар арчлалын төслийн 3-р үе шатны санхүүжилтийн хүрээнд 150 сая ам.доллар орчим;
-Эрдэнэбүрэн Мянгад Улиастай эрчим хүчний ЦДАШ-ын төсөл багтаж буй аж.

Түүнчлэн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэхэд 50-55 сая ам.доллар. Үүнд, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2-р үе шат багтжээ. Одоо хэрэгжиж байгаа төслийн нэмэлт санхүүжилт хэлбэрээр 10-15 сая ам.долларыг тусгасан бөгөөд үүнд Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанарыг сайжруулах төсөл багтжээ. Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд төслийг соёрхон батлах санал хураалтыг маргаашийн хуралдаанаар явуулахаар тогтов.


Сэтгэгдэл

tnoeggzydk [107.189.11.53] 2024-11-09 17:42:17

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

cekxnqlfvu [107.189.11.53] 2024-11-09 17:42:16

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.