АНУ-д утааны нөлөөгөөр агаарын бохирдолд өртсөн хүмүүсийн тоо ихээхэн нэмэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-д сүүлийн арван жилийн хугацаанд утааны нөлөөгөөр агаарын бохирдолд өртсөн хүмүүсийн тоо 27 дахин нэмэгдсэн талаар “The New York Times” сонинд мэдээлжээ. Ой хээрийн түймрийн утаа нь амьсгалын замын өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Стэнфордын их сургуулийн судлаачдын тогтоосноор, утааны нөлөөгөөр агаарын бохирдолд өртсөн хүмүүсийн тоо сүүлийн 10 жилд 27 дахин нэмэгдсэн байна. Канадад гарсан олон ойн түймрийн утаа АНУ-ын хэд хэдэн муж улсад агаарын чанарын сэрэмжлүүлэг гаргахад хүргээд байгаа юм.

Тухайлбал, Нью-Йорк хотын тэнгэр лхагва гаргийн үдээс хойш харанхуйлж, Нью-Йорк муж улсын захирагч Кэти Хокул агаарын чанар муудсаныг “онцгой байдал” хэмээн тодорхойлжээ.

Нью-Йорк муж улсын засаг захиргааны мэдээлснээр, Канадад гарсан ойн түймрийн улмаас агаар бохирдсон тул лхагва гарагт муж улсын төв болон зүүн хэсэгт агаарын чанарын сэрэмжлүүлэг гаргажээ. “АНУ-ын зүүн эргийн оршин суугчид энэ жил баруун эргийнхэнтэй харьцуулахад ойн түймрээс үүдэлтэй агаарын бохирдолд илүү их өртөнө” гэж “Heatmap” компани мягмар гарагт утаа нэмэгдэж эхлэхээс ч өмнө тооцоолоод байсныг “NYT”-ын мэдээнд дурдсан байна.


Сэтгэгдэл

efasilkrxt [91.219.237.56] 2024-11-01 00:05:58

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

aqmvjplkbs [91.219.237.56] 2024-11-01 00:05:57

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.