Украин: Давшилтыг терророор хариулна, өөр арга байхгүй!
Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос 17 дaхь сар руугаа ойртож байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, Bloomberg сайт, оросын Вагнер ЧВК цэргийн командлагч Евгений Пригожин, КГБ-гийн экс-тагнуулч Александр Зеленко, “Оросын эрх чөлөө” легионы улс төрийн орлогч Цезарь гэх нууц нэртийн ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Яг одоо бүх фронтын шугамын дагуу оросын цэрэг аажмаар ухарч байна. Хойшид давшилт нүдний гэм болно. Давших нөхцөл ч алга. Учир нь украины алсын тусгалт хаймерсууд, дронууд, нисэх хүчин нь оросын цэргийн ар талын хангалтын баазууд, агуулахууд, гол нь шатахууны нөөцийг онилон устгаж байна.
Украинтай хиллэдэг Оросын баруун ба баруун өмнөд мужууд дахь цэрэг–дайны дэд бүтцүүд украины мэргэн гал, дрон, нисэгчгүй онгоцны гэнэтийн дайралтын бай болоод удлаа. Белгород муж нь Кремлийнхээ хяналтаас үндсэндээ алдагдлаа. Аливаа эзлэн түрэмгийлэгчид ухран гарахдаа заавал сүйтгээд, дэлбэлээд, галдаад хаяж гардаг. Дайны энэ хууль Оросыг тойрохгүй. Чаддаг юм нь тэр. Каховкад УЦС-ын даланг дэлбэлээд Украиныг үерт автуулаад бах тав нь ханаад Орос зугтаж байна. 1941 онд буюу 82 жилийн өмнө Германы цэрэг давшаад ирэхэд нь Улаан арми ийм арга хэрэглэж байв. Туршлага байна. Оросын төрийн мэдлийн ТВ-ийн ток-шоугаар ам нь халсан нэг суртал нэвтрүүлэгч Киевийг усанд живүүлээч, бэлээхэн усан далан хойно нь байгаа, Днепрт Киевийг живүүлээч, Киевт 70 орчим гол урсдаг, бүгдийг дэлбэлээч хэмээн хоолойгоо хяхтнуулан хашгачина. “Каховкийн УЦС-ыг дэлбэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрье л дээ. Тэгэх хэрэгтэй байсан юм чинь, энэ бол гэмт хэрэг биш” хэмээн Оросын НТВ-ээр улайм цайм ярьж байв. Каховкаг Украин дэлбэлсэн хэмээн Кремльд гүрийдэгийг Оросын ТВ ийнхүү илчлэв.
Одоо нэгэнт цагаандаа гарлаа. Орос фронтын бүх шугамын дагуу ухарсан, эзлэн авсан хотуудаа аль байдгаар нь тоноод гарч байна. Иймд ганц УЦС гэлтгүй сүйтгэж болох, украинчуудад эмзэг тусах юу л байна (магадгүй атомын цахилгаан станц!), түүнийг нь олж очиж сүйтгээд байхаас өөр сонголт Орост үлдсэнгүй. Тэртэй тэргүй минажүүлчихсэн.
Путины тушаалыг хүлээж байгаа. Украины цэрэг давшина, Орос сөрөн байлдах чадваргүй болсон, одоо галдан шатаагаад, дээрэмдээд, Орос руу ачуулаад, үл хөдлөх том объектыг нь дэлбэлээд гарна. Энэ бол дайны бохир хууль юм. Энэ бүхнийг террор гэж нэрлэнэ. Каховкийн УЦС-ыг дэлбэлсэн биш Запорож, Херсон дахь оросын цэргийг оперативын бүслэлтэд оруулжээ. Оросын цэргийн зэвсэг техник, агуулах, дэд бүтэц усанд урсаж, живж, хашигдаж нэг ёсондоо тогоонд оржээ. Бараг 10 сар хүч хаян байлдсан, олон мянган орос цэргийн амийг зольсон Бахмутыг алдаж байгаа нь оросуудын хувьд сэтгэл зүйн том цохилт болж байна. “Бахмутыг авсны төлөө” медалиа хичнээнийг ч тараагаад нэмэргүй болжээ. “Бидэнд орчин үеийн зэвсэг техник дутагдалтай байгаа нь үнэн. Гэхдээ манай цэрэг–аж үйлдвэрийн хамсал тийм зэвсэг бүтээхээр хурдтай хөгжиж байна” хэмээн Путин өөрөө хүлээн зөвшөөрсөн нь фронт дээр орос цэргүүдийг тэмцэлд босгох биш, харин итгэл зориг руу нь ус цацсан аятай дуулдав. “Шинэ зэвсэг очтол окопондоо үхээд байж бай!”
Ялагдал оросын суртал нэвтрүүлэгчдийн сэтгэхүйд ноцтой нөлөөлөв. Сүүлдээ юу дуртайгаа бурна. “Алив, Украинаас биднийг хамгаалаад өгөөч гэж Хятадыг гуйя л даа!”–Ольга Скабеева “60 минут”-аараа тэгж ярих нь инээдтэй ба эмгэнэлтэй. “ОХУ-ын арми ямар ч хүчгүй байна. Белгород руу цэргээ оруул гэж Хятадад хандах хэрэгтэй” гэхчлэн улаа бутарсан царайлан тэр бүсгүй догдлон ярина. Санал гэх үү, урвалт гэх үү?
Bloombergт бичжээ. Оросын элитүүд дайнаас бүрэн залхаж, ялалтад бүр ч итгэлгүй болж, Путинээс нүүр буруулжээ. Путинд аюул тун ойрхон байна. Кремльд нэг л өдөр тэглээ ингэлээ гэсэн муу мэдээ түгэхэд оросын элит алгаа ташихад бэлхэн. Евгений Пригожин тэдний төлөөлөл нь бололтой. Шойгутай үзэлцэж байгаагаараа бол. Шойгу тэр хоёрын дунд “Хэн нь хэнийгээ вэ?” гэсэн тэмцэл ил өрнөж, Кадыров хөндлөнгөөс ашиг хонжоо хайгчаар оролцож байна.
Оросын зэвсэгт хүчин 7000 генералтай. Долоон мянгуулаа авилгын генералууд. Тэднээс 200-г үлдээгээд бусдыг нь буудах хэрэгтэй гэж Пригожин хээвнэг ярина. Генералын олны тоогоор ОХУ, Хойд Солонгос хоёр дэлхийд толгой цохидог гэсэн нь явж явж үнэн болж таарлаа. Оросын армийн бүх фронт нурж буй энэ үед аль сулхан жигүүрүүдийг нь Украины зэвсэгт хүчин тандан мэдэж, цохиж, ухрааж байгаа ба генерал Залужныйн энэ тактикийг “Брусиловын сэтлэлтийн тактик” гэж зөвлөлтийн экс-тагнуулч Александр Зеленко нэрлэв. Дэлхийн нэгдүгээр дайны фронт дээр оросын морин цэргийн генерал Алексей Брусилов анх туршиж байжээ. Эх орны дайны үед Улаан арми байнга ийм тактик хэрэглэж ялдаг байв.
Цезарь гэх нууц нэртэй улс төрийн удирдагчийн ярьснаар бол РДК ба Оросын эрх чөлөө легион гэсэн босогчдын хоёр нэгтгэл Белгород мужаа чөлөөлөх операц явуулж байгаа ба Белгород мужийн өмнөд хэсэг одоо босогчдын армийн хяналтад орж, энд Путины хууль хэрэгжихгүй болжээ.
Росгварди Белгородод үнэхээр хүчгүйтлээ. Зарим район, суурингуудад аль хэдийнээ бэхжээд Оросын цэргийн атакийг няцаахаар бэлтгэжээ. Белгород мужийг бүхэлд нь чөлөөлөөд авчихвал тэндээс Москва ороход түвэггүй гэнэ. Чөлөөлөгдсөн тосгон суурин, районуудад оросууд нь ихээхэн талархан угтаж байгаа ба их нааштай байгаа гэж хэлжээ. Москва хүртэл давшихад асуудалгүй, тэртэй тэргүй Кремльд эрх баригчдын хугацаа 2024 он гэхэд дуусна. Путины орыг Пригожин залгамжилна гэж хадуураад байна, үнэндээ тийм биш, Пригожин бол сайндаа л Жириновскийн суудлыг эзэлнэ. Удахгүй Орос даяар партизаны хөтөлгөөн идэвхжинэ хэмээн тэр комиссар ярьжээ.
Оросын ТВ-ээр байнга үзэгддэг, НТВ-гийн “Модный VS Народный” нэвтрүүлгийн автор, ОХУ-ын ардын жүжигчин дуучин Надежда Бабкина “Русская песня” театртайгаа Украины “чөлөөлөгдсөн нутаг”-т (Донбасс) тоглолт хийж очоод ёстой үзээгүйгээ үзэж, Кремлийн суртал нэвтрүүлэгт гутарч үхэж байгаагаа оросын нэг сувгаар ярьж байх юм. Тоглолт үзсэн оршин суугчид, цэргийнхнийг хараад хамтлаг тэдэнд ямар ч урам зориг өгч чадахгүй юм байна гэдгийг мэдрэх шиг гутамшиг байгаагүй гэв. Сөнөж балгас болсон Мариуполийг тэрээр Сталинградтай зүйрлэн ярьсан ба Эх орны дайн үзсэн хөгшчүүл тэднийг яг фашистуудтай адилтган үзэн ядаж зүхэж байна гэв. “Ёстой аймшигтай, тэр орос хэлтэн хүмүүсийн үзэн ядаж байгааг харахад, Одесс, Харьков, Мариуполь бүгд биднийг үзэж ядаж байна, тэд ОХУ-д байхыг хүсэхгүй байна!”–Бабкина цухалдан ярив. Оросын сэхээтнүүд бодит байдлыг ойлгоод эхэлжээ. Тэр дуучны харууслын үгс Орос даяар аянга ниргэхтэй адил дуулдав.
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл
Зочин [203.23.199.183] 2023-06-13 15:51:12
323-р сувгаар үзүүлдэг мэдээ байна, зөвхөн дайн хийж байж ардчилал тогтоно, түүнээс биш худлаа илтгэл тавиад ардчилал тогтохгүй, дайн дайн дайн дайн зөвхөн дайн хий жбайж ардчилал тогтоно, цусаар тогтоно
зочин [122.201.21.61] 2023-06-12 23:56:06
УКРАЙНЧУУДЫГ БУРХАН ИВЭЭХ БОЛТУГАЙ.
Зочин [203.23.199.183] 2023-06-13 15:46:47
ивээх болов уу
avingal uls oroniig nuraana daa [59.153.114.146] 2023-06-12 19:06:55
AVILGAL OROSIIG SUIRUULSEN BAINA
Зочин [66.181.161.58] 2023-06-12 12:19:14
Номиндарь гэж Украйны алиалагчийн монгол дахь төлөөлөл бн да
Зочин [202.126.88.186] 2023-06-12 10:42:20
Хэн санхүүлждэг юм бол,
Иргэн [172.56.216.168] 2023-06-12 10:34:10
Хүүе бязда минь ээ.. усан даланг нацист хохолууд украйнчууд дэлбэлсэн шт.. эргүү бязда чи ер юу бичиж байгаа мэддэг үү ?.. украйн гэж улс удахгүй мөхнө.. 100%… Оросууд болохгүй бол атомдана.. хэзээ ч Оросууд бууж өгч байгаагүй.. өгөх ч үгүй..!!!
слава россия [172.56.217.170] 2023-06-12 10:44:29
Киеь-т 40 килотонн тцөм & Львов-т 20 килотонн цөм хаячихаасай.. цэрэггүй бүс буюу намаг эл хуль газар болгочихвол таарна..