АНУ ЮНЕСКО-д эргэн нэгдэнэ

Aдмин / Гадаад мэдээ

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-д эргэн нэгдэх төлөвлөгөөтэй байгаагаа АНУ тус байгууллагад мэдэгджээ. Энэ талаар Төрийн департаментын төлөөлөгч “Axios” цахим хэвлэлд мэдээлжээ.

АНУ-ын эрх баригчид 2011 онд Палестиныг эгнээндээ элсүүлсэнтэй нь холбогдуулан тус байгууллагыг санхүүжүүлэхээс татгалзаж, 2018 онд Израилын эсрэг бодлого явуулж байна хэмээн буруутган ЮНЕСКО-гоос гарсан юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын удирдлага, нөөцийн асуудал эрхэлсэн орлогч Ричард Верма эргэн нэгдэх төлөвлөгөөгөө ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулед энэ сарын 8-нд илгээсэн гэж “Axios” бичжээ. Тус хэвлэлийн мэдээлснээр, энэхүү төлөвлөгөө нь талуудын урт удаан хэлэлцээний үр дүнд юм. Ерөнхийлөгч Жо Байден ЮНЕСКО-д “Хятадын нөлөө өсөн нэмэгдэж буйг” ийнхүү сөрөхийг оролдож байна гэж сэтгүүлчид үзэж байна.

ЮНЕСКО нь боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаагаар дамжуулан хууль, хүний эрхийг хүндэтгэн дээдлэх, дэмжих зорилгоор 1945 онд НҮБ-ын ивээл дор байгуулагдсан олон улсын байгууллага юм.


Сэтгэгдэл

Зочин [203.23.199.183] 2023-06-13 15:52:09

америк нохойн гөлөг шиг сүүлээ хөдөлгөж эхэллэээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.