Хятад, Гондурасын төрийн тэргүүн нар хэлэлцээ хийв
6-р сарын 12-ны үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсад төрийн айлчлал хийж буй Гондурасын Ерөнхийлөгч Фидель Кастротай хэлэлцээ хийжээ.
Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Энэ оны 3-р сард хоёр орон дипломат харилцаа тогтоосон бөгөөд Ерөнхийлөгч та бол Хятадад төрийн айлчлал хийсэн Гондурасын анхны ерөнхийлөгч юм. Танай энэ удаагийн айлчлал Хятад, Гондурасын харилцааны түүхэнд шинэ хуудсыг сөхөж буйгаараа чухал ач холбогдолтой юм. Та Гондурасын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгч болохын хувьд албан тушаалдаа очсоноосоо хойш Гондурасын ард түмний бие дааж хөгжихийг удирдан чиглүүлж, шинэ амжилтад хүрэхийн тулд үндэсний бүтээн байгуулалтын үйлсэд тууштай зүтгэж байгааг бид анзаарсан.
Та Хятад улстай дипломат харилцаа тогтооно гэсэн сонгуулийн амлалтаа тууштай биелүүлж, түүхэн шийдвэр гаргаж, улс төрийн тууштай итгэл зоригоо харууллаа.
Үүнд танай нөхөр, Гондурасын экс ерөнхийлөгч, ноён Зелая ч идэвхтэй үүрэг гүйцэтгэснийг Хятадын тал сайшааж байна. Хятад Хондурасын харилцаанд оруулсан та нарын хувь нэмэр түүхэн мөнхрөх болно" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл