АНУ-ын хоригийг эрс эсэргүүцэж байна гэжээ
Ирантай харилцаатай байсан гэх үндэслэлээр Хятадын компани, хувь хүмүүст Америкийн Сангийн яам хориг тавьсан тухайд БНХАУ-ын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч хариу өгчээ.
Тодруулбал БНХАУ-ын Худалдааны Яамны Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, "Ирантай холбоотой гэх үндэслэлгүй шалтгаар, Хятадын зарим компани, хувь хүмүүсийг "Хар жагсаалт"-д оруулж, хориг арга хэмжээ авсныг Хятад улс эрс эсэргүүцэж байна. АНУ үндэслэлгүй, дутуу дулимаг шийдвэрээр Хятадын компаниуд, хувь хүмүүсийн эрхийг зөрчиж, хохироож байна. Иймд үндэслэлгүй дарамт шахалтаа нэн даруй зогсоох ёстой. Эс бөгөөс Хятад улс хариу арга хэмжээ авч, өөрийн хүмүүс, ААН-ийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах болно" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл