Украины сөрөх довтолгоо хэдэн долоо хоног эсвэл хэдэн сар үргэлжилнэ гэж үзэж байна
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Украины цэргүүдийн хэдхэн хоногийн өмнө эхлүүлсэн сөрөх довтолгоо хэдэн долоо эсвэл хэдэн сар үргэлжилж, мөргөлдөөнийг зогсоох талаар цаашдын хэлэлцээ хийх нөхцлийг бүрдүүлнэ гэж үзэж байна.
Тэрбээр Германы Канцлер Олаф Шольц, Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда нартай хэлэлцээ хийсний дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр дээрх мэдэгдлийг хийжээ.
"Украины сөрөх довтолгоо хэд хоногийн өмнө эхэлсэн, довтолгоог сайтар төлөвлөсөн. Энэхүү сөрөх довтолгоо хэдэн долоо хоног эсвэл хэдэн сар үргэлжлэх ёстой. Цэргийн хүчин чармайлтыг нь зогсоохын тулд Оросыг залхаах, Украинд дайснаа эсэргүүцэх, эзлэгдсэн газраа байлдан авахад нь туслах, гэхдээ хэзээ ч Орос руу довтлохгүй байх, энэ мөргөлдөөнийг хурцатгах аливаа хэлбэрээс зайлсхийх гэх зэрэг мөргөлдөөн эхэлснээс хойш бидний тодорхойлсон хүрээнд сөрөх довтолгоог эхлүүлэхэд Киевт туслахын тулд бид бүхнийг хийсэн" гэж Э.Макрон хэлсэн байна.
Үүнтэй холбогдуулан тэрбээр Киевийг тууштай дэмжихээ онцлон тэмдэглээд, Украины Зэвсэгт хүчний давших ажиллагаа "аль болох ялалтад хүргэнэ" гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Түүний хэлснээр, "таатай нөхцөлд хэлэлцээ хийх үе шатанд шилжих эсэх нь" сөрөх довтолгооны "ялалт"-аас хамаарна.
"Веймарын гурвалжин" буюу Франц, Герман, Польшийн удирдагчдын уулзалт Парис хотноо даваа гарагт болжээ. Францын Ерөнхийлөгч Э.Макроны санаачилгаар зохион байгуулсан тус уулзалтаар “Украины бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангахын тулд удаан хугацаагаар үзүүлж болох аюулгүй байдлын баталгаа”, мөн украинчуудад сөрөх довтолгоогоо амжилттай явуулахад хэрхэн туслах талаар хэлэлцсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
Гитлерын хийж чадаагүй зүйл хэрэгжичих боломж эдэнд харагдаад байна, [66.181.160.47] 2023-06-15 15:03:31
Украйнууд үхэж байгаа юм чинь энэ гадны гурван ерөнхийлөгчид энэ дайн хэдэн сар жилээр үргэлжлэх нь ямар хамаа байх вэ дээ? Удаан л байлдаж байвал сэтгэл нь улам ханана биздээ? Өөрийн нутгийнхан үхэхгүй, муусайн орос украйнууд нэг нэгийгээ алж хядаж эдийн засгаа нураана биз. Гоё ш дээ. Муу дөрвөлжин сахалтай герман ахын хийж чадаагүй зүйлийг өөрсдөө хийчихвэл тэдний санаснаар боллоо ш дээ.
Зочин [203.23.199.183] 2023-06-13 15:41:55
оросын үхмэл хөрөнгө болох хуучин зэвссэгүүд ингэж үнэ орох гэж